Улстөр, бизнесийн талбарт хослуулан амжилт гаргасан эрхмүүдийн нэг бол Ерөнхий сайд асан С.Батболд. МАН-ын тулхтай кадруудын нэг тэрбээр намын удирдлагын эрх мэдлээс холхон байхыг эрмэлзсэн мэт боловч, хэрэг дээрээ тийм биш ээ. Өөрийн хүмүүсээ өндөр сандал дээр суулгахыг чухалчилсаар байгаа. Гэсэн мөртлөө хөшигний цаана байгаа л даа.

Тэгвэл түүний гэргий Х.Отгонтуяа ч нөхрийн чимээгүй байр байдалтай ижилсэн хааяахан л дуранд өртдөг болсон. Нөхрийгөө гүйцэтгэх засаглалын тэргүүн байх үед имиж ялгарлаараа хэвлэлийн хуудаснаас буудаггүй байсан тэрбээр одоо ч донж онцгой хэвээрээ. Тэгвэл "On'n Off" продакшны 20 жилийн ойн тоглолтонд хатагтай Х.Отгонтуяа хүрэлцэн ирсэн юм.

Б.Сар
Сэтгэгдэл (16)