Эрх баригчид яамдаа хувааж авна

АН-ын ҮЗХ хурал 50 хувийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж үндсэн гурван асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд Засгийн газар байгуулах асуудлаар МАН, АН-аас байгуулсан ажлын хэсгийнхний мэдээллийг сонсож, АН-ын ҮЗХ-ноос Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэрийг гаргажээ.

Дараагийн асуудал нь Хяналтын Ерөнхий хорооны нэг гишүүн төрийн албан хаагч болсон тул Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболдыг нөхөн томилохоор шийдвэрлэсэн аж. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, өвөлжилтийн бэлтгэл хангагдаагүй байгаатай холбоотойгоор 12 дугаар сарын 8-нд товлогдсон намын их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Одоогоор хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, аль намд хэдэн яам, сайдын суудал оногдох тухай. Үүнийг намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж ерөнхий сайдад өргөн барих юм. 

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025