Эх дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Дэлхийн мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Т.Батцэцэг амжилттай явна. Тус тэмцээний шилдэг загвар өмсөгч номинацийн шилдэг оролцогчид тодорсноос гадна шилдэг 20 моделийг нэрлэсний дотор Т.Батцэцэг ороод байна.

Т.Батцэцэг нь Азийн топ модель, Манжуурын мисс, Монголын мисс-2010 тэмцээний дэд байранд шалгарч байсан бүсгүй юм. Тэрбээр “Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцохоор эх орныхоо үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй багагүй өрсөлдсөний эцэст шалгарсан билээ. Энэ жилийн “Дэлхийн мисс” -ийн тэмцээн Лондон хотноо болж буй бөгөөд дэлхийн 131 орны гоо бүсгүй оролцож байна.

Сэтгэгдэл байхгүй байна