Д.Долгион загвар өмсөхөөс гадна хөтлөх дориун авьяастай нэгэн. Тэрээр хүүхэд байхдаа бишгүүр хөгжим тоглодог, гимнастикаар хичээллэдэг, загвар зохиож бүтээчихдэг гарын уртай хэвлүүхэн охин байжээ. Мисс болох нь түүний багын мөрөөдөл “Хүмүүнлэгийн ажил хийдэг сайн санааны сахиусан тэнгэр болно гэж боддог байсан” хэмээн нэг ярилцлагандаа дурсан байдаг. Тэрээр Японд цэцэрлэг байхаасаа эхлээд дунд сургуулиа төгстлөө найман жил амьдарсан байдаг. Тэр хугацаандаа усан сэлэлтээр хичээллэж гайгүй сайн сэлдэг болсон гэдэг. Монголдоо ирээд “Төв бассейн”-д хичээллэн 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож аварга болж байсан. Долгионы дутагдал нь их унтах, идэх дуртай. Унтах нь арьсыг амраадаг давуу талтай, гэхдээ их иддэг гэхэд сайхан бие хаатай загвар өмсөгч маань ямар аргаар биеийн галбираа хадгалдаг юм бол?





Сэтгэгдэл байхгүй байна