Хэт задгай охид анхаар!

Фэйсбүүк, твиттер зэрэг  олон нийтийн сүлжээ ашиглан танилцаж, улмаар гэрлэх санал тавьсан, өндөр хөгжилтэй оронд урьсан урилгад хууртан мөнгө төгрөгөө залилуулах хэрэг сүүлийн үед ихээр гарах болжээ. Ийм гэмт хэрэгт ихэвчлэн охид бүсгүйчүүд холбогдож байна. Охид, бүсгүйчүүдийн итгэлийг олохын тулд найзын хүсэлт илгээн, илүү дотно харилцаатай болохын тулд бэлэг мөнгө явуулах зэргээр хуурдаг.

Ингэж байгаад дараа нь дарамталж эхэлдэг. Ихэнх хүмүүс санаандгүй байдлаар болон найзын хүрээгээ тэлэхийн тулд танихгүй хүнийг бүртгэх тохиолдол бий. Гэтэл цаад хүн нь өөр зорилготой байдаг. Тиймээс гэмт хэрэгтнүүдэд хувийн мэдээллээ алдахаас сэргийлэх хэрэгтэй. Ер нь бол  хувь хүнээс бүх зүйл шалтгаална. Зарим охид хэт задгай хувцасласан зургаа фэйсбүүк хуудсандаа байрлуулсан нь ийм гэмт хэргийн золиос болоход нөлөөлдөг. Тиймээс охид бүсгүйчүүд анхаарал болгоомжтой байж, таньж мэдэхгүй хүнтэй харилцахгүй байх хэрэгтэй. Оюутнуудын интернэт хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс сонор сэрэмжтэй, хянуур болгоомжтой хандаж эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохирол хүлээхээс сэргийлэх шаардлагатай байна гэж Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.

Б.Цэцэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025