Монголын улстөр, нийгэм дэх бугласан асуудлуудын талаар дандаа дуугарч ирсэн хатагтай бол Ж.Занаа. Аливаа ялгаварлан гадуурхалт, шударга бус явдалтай эвлэрч чаддаггүй ясны гэмээр өгөгдөл зантай тэрбээр эрхэмсэг, ганган бас халдашгүй мэт харагддаг ч, уг нь хүн нь бол зөөлөн, ээлтэй нэгэн гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдэг юм билээ. Түүнийг “Наран трэйд”-ийн Удвалын эгч гэдгийг олон хүн мэдээд байдаггүй. Тэгвэл тэр өөрийнхөө талаар ярихдаа “-Би Төв аймгийн Батсүмбэрт төрсөн. Батсүмбэрт манай том эгч, дунд ах бид гурав төрсөн. Би зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. Дороо ганцхан дүүтэй нь ”Наран трэйд”-ийн Удвал. Хоёр ах маань талийгаач болсон. Би дүү Удвалтайгаа их ойр дотно байдаг юм.” хэмээн ярьсан байдаг.
Эгч дүү хоёр салбар салбартаа манлайлагч байна гэдэг мэдээж тун ховор тохиолдол билээ. Ж.Занаа хатагтайн тухайд тэмцэгч хүн. Тэгвэл тэр талаараа хэлэхдээ “Ямар сайндаа МVОНРТ-ийн Үндэсний зөвлөлийнхөн маань намайг Түвдэнгийн Бор гэдэг шиг Түвдэнгийн Шар гэж цаашлуулж байхав. Би шударга бус явдлыг тэвчдэггүй зантай хүн.” хэмээж байсан юм.
Тэгвэл тэр нь ч үнэн гэдгээ үйлдлээрээ баталгаажуулдаг Ж.Занаа хатагтайн ийм нэг зураг байх юм. Хурц асуудлуудын талаар үргэлж хөнддөг хатагтайг хөгжиж цэнгэсэн байдалтай харах бас л өөр байгаа биз.
Б.Сар
Сэтгэгдэл (18)