С.Жавхлангийн дизайнер “онгод”-той гэнэ шүү...

МУГЖ С.Жавхлан гэж “монгол” үнэртүүлсэн том уран бүтээлч Монголд бий. Анхлан гарч ирэхдээ хөдөөний даруухан бор хүү байсан тэрбээр нэр алдар нь түмэнд хүрэхийн хэрээр өөрийгөө “олж”, үндэсний үзлээр бүрэн “өвчилж”, бодож санаж байгаагаа хаана л бол хаана тунхаглах болсон. Хувь амьдралын тухайд  “Шуранхай” хамтлагийн Г.Эрдэнэчимэгийг гэргийгээ болгож, бүр яг өөрийнхөө амьдралын хэмнэлээр тэр бүсгүйг амьдруулах болсон билээ.

 Ер нь С.Жавхлан өөрөө бусдаас ялгардаг хүн болохоор тэр юм уу, түүнтэй ойр дотно холбоотой хүмүүс ч бас сонин содон зүйлс ярьцгаадаг байх юм. Юу гэхээр С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг   хоёртой хамтран ажилладаг, тэдний дээл, гутал, хувцасыг урладаг О.Уранцэцэг гэх эмэгтэй онгодоо орохоор л хувцасны загвар гаргаад оёчихдог хэмээн ярьдаг аж. "Эртний монгол хийц" хэмээх үндэсний хувцасны салонтай тэрбээр загвар зохион бүтээгч мэргэжилтэй биш ч,  сонирхол, хоббигоо дагаж хийгээд өдийг хүрсэн гэх. Гэхдээ яг өөрийнх нь хэлдгээр бол онгод нь л түүнийг хөтлөөд өдий зэрэгт хүргэсэн бололтой юм.

 

Б.Сар

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • canada
    estoi neg nuur duuren goe khuukhen dee ERDENE CHIMEG eo eo ter BAYSGALAN khuit daasan tsaraitai deerees ny bugd khuumel burxan muny
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • хаха
    хахахаха манай сургуулийн 2 охин сургуулиа төгсөөд бөө болмоор санагдаад тэгээд бөө болоод онгодоороо цүнх гутал хувцас хийдэг болсон гэнэ лээ хахахаха
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • irgen
    mash saihan ger buld aj jargal eruue
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • hehe
    Oo zaza ongod ntr ch geh shig het tuulshirtsn ym aa
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025