МАН-ынхан АН-д ямар хариу өгөх бол...

МАН өнөөдөр 14.00 цагт бага хурлаа хийхээр боллоо. Журам ёсоор бага хурлаас өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах ёстой учир, өчигдөр ээлжит бусаар хуралдсан юм. МАН-ынхан ийн шаргуухан хуралдаад байгаагийн учиг нь АН-ын хүсэлтийг хүлээн авч, засагт нэгдэх үү гэдэг асуудлыг шийдэх гээд байгаа юм. АН, МАН-аас байгуулагдсан тус тусын Ажлын хэсгүүд зөвшилцөж буй. Талууд улстөр, эдийн засагт тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр ойлголцлоо нэгтгэх зорилготой гэцгээж байгаа юм. Ямартай ч МАН-ынхан АН-тай нийлж засаглахыг зөвшөөрвөл дагаж яригдах олон асуудал бий.

Б.Билэгт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025