Цоомоогийн төөрсөн “вкус”

“Тв коктейль” –ийн гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Н.Цолмонбаяр уг нь Өөскөөтэйгөө хамт “Шинэ үе”-д анх  хөл тавьсан байдаг. Тэгээд ах нарынхаа хувцас хунарыг нааш цааш нь дөхүүлж, хааяадаа олны хэсэг дээр гарч явах үедээ сонгуулийн халтуур олж, гуяа алгадан хөдөө явчихаад эргээд ирэхэд нь Бооёо ах нь тэднийг хөөчихсөн байсан гэдэг. Гэхдээ тэд тэгж хөөгдсөндөө өдгөө ихэд баярлаж явцгаадаг юм билээ. Хэрэв тэгээгүй бол өнөөдрийн байр сууриндаа хүрч амжаагүй байх байсан биз гэцгээдэг.

Ер нь бол өөрсдийгөө чамгүй амжилтад хүрсэн гэдэгтээ Цоомоо, Өөскөө хоёр эргэлздэггүй. Биеэ ч тоосон ааш аяг гаргахдаа гаргачихдаг. Тэгвэл бие жижиг ч, зан том Цоомоо ийм нэг содон имижтэйгээр олны өмнө гарч ирсэн юм. Хүн стильтэй байж болно, гоё байж болно. Гэхдээ энэ улаан баантик лав биш шүү. Энгэртээ хоёрын хоёр улаан гоёл зэрэгцүүлэн харагдуулах нь Цоомоогийн л вкус юм байлгүй дээ.  Эсвэл хайртай гэргий нь ханьдаа ингэж зөвлөсөн юм болов уу. Сонин л юм.

Б.Сар 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    мэдээж эхнэр л сонгож байгаа штэ
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин
    мундаг сахилгагүй гар байсан харин шоронд орох нь үү гэтэл урлагт орчихсон шүү сайн залуу амжилт
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025