АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 51 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Тодруулбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ахлах байцаагч П гэх хүн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг далайлган сүрдүүлэн хахууль авсан нь тогтоогдсон аж. Тэрбээр визийн хугацаа дууссан болон өөр зориулалттай визээр орж ирээд хар ажил хийж буй харийнхнаас хахууль аваад хугацааг нь сунгадаг, визийнх нь зориулалтыг өөрчилж өгдөг нь тогтоогджээ.

П нь нэгэн компанийн ажилчин хятадуудыг шалгаад нэлээд олон ажилчин нь жуулчны виз авч монголд хар ажил хийж байсан асуудалд өндөр торгууль тавьж, албадан гаргана гэжээ. Гэтэл хятадууд үүнийгээ нуун дарагдуулахын тулд улсын ахлах байцаагч П-д таван сая төгрөгийн хахууль өгсөн нь шалгалтаар тогтоогдсон аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна