Секси “итгэгч”

Тачаангуй гэж нэрлэгдэж өөрийгөө секси имижээр олонд таниулсан дуучин Нара арлын Японд суралцаж байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Өдгөө ээж болсон дуучин бүсгүй Японд байхдаа л Христийн чуулганд явж итгэгч болох замаа эхлүүлсэн гэдэг. Христийн чуулганд өдөр алгасахгүй явж мөргөл үйлдэхийн сацуу сүмийнхээ найрал дууны багийн ахлагч болоод тун ч завгүй хэсэг явсан гэсэн шүү.

Харин одоо ээж болоод өдөр бүр сүм рүү явж чадахгүй байгаа гэнэ лээ. Уг нь Нара “Нэгдүгээр сүм”  цуглаанд явдаг бөгөөд өөрийнхөө энэ ажилд зарим уран бүтээлч найзуудаа хүртэл уруу татсан юм билээ. Цуглаан болгондоо найрал дууныхаа хамтлагтай дуулж хуурддаг болохоор хувийн уран бүтээлдээ сүүлийн гурван жилд анхаарч чадаагүй гэсэн. Түүнийг сонсогч фенүүд нь Христийн анхны монгол хамтлаг байгуулж, тэсрэлт хийж магадгүй хэмээн жиг жуг хийж байсан ч, тэр итгэлийг нь харин алдсан гэхэд болно шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025