Кримыг дайлаар мордсон хүн тэргүүлэх үү?

Дэлхийн хамгийн нөлөө бүхий сэтгүүл “Time” 1927 оноос хойш тогтмол “Оны хүн” тодруулдаг уламжлалтай билээ. Хэдийгээр оны хүнийг сэтгүүлийн эдиторууд сонгож, ганцхан хүнийг нэрлэдэг ч олон нийтийн санал асуулга хамгийн үнэтэй юм. Уг шалгаруулалтын гол зорилго нь тухайн ондоо их зүйл хийж бүтээсэн, олны хүндэтгэлийг хүлээж чадсан хүнийг оны шилдгийн шилдэг болгох аж. 

Эл жагсаалтад Крымыг дайлаар мордсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Нобелийн энх тайваны шагнал хүртсэн хамгийн залуу хүн болох Малала, Ромын Пап I Франциск, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон дуучин Бейонсе, Тэйлор Свифт тэргүүтэй 50 хүн багтжээ. Одоогоор санал асуулгаар В.Путин, Нарендра Моди нар тэргүүлж буй.

Олон нийтийн санал асуулга ирэх сарын 6-нд хаагдах юм байна. Сонирхуулахад, хамгийн анхны “оны хүн”-ээр атлантын далай дамнан Нью-Йоркоос Парис хүртэл зогсолтгүй нислэг үйлдсэн Чарльз Линдэнберг тодорч байжээ. Харин өнгөрсөн жилийн оны шилдгээр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тодорсон юм.

Б.Цэцэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025