Монголын телевизүүд борооны дараах мөөг шиг ингэтлээ олширч нэмэгдээгүй байхад, үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан Г.Гэрэл гэх энэ бүсгүйд яах аргагүй том амбиц бий. МҮОНТ-ын гал тогоонд өргөн фронтын дайн өрнөж байхад, тэрбээр захирлын сэнтий тийш гэтсэн санаагаа илчилж, олны ярианы сэдэв болж байсан билээ. Хувь амьдралын тухайд айлын эзэгтэй, ээж болсон ч, элдэв эрчүүдтэй нэр холбогддог байр байдал нь харин хэвээрээ. Ямартаа л “Ажнай” группын мэдлийн гэгдэж ирсэн “Эх орон” телевизийн хувьцааны тодорхой хувийг МҮОНТ-ийн гүйцэтгэх захирал М.Наранбаатар авсны дараа Г.Гэрэл бүсгүй тэнд очиж ажилласан нь олны анхаарлын гадуур өнгөрөөгүй ээ. Тэднийг “Өглөө” хөтөлбөрт байхын учир начиртай хүмүүс гэх шуум зөндөө дэгдэж байсан болохоор тэр л дээ. Гол нь Г.Гэрэл бүсгүй төдийгөөс өдийг хүрэхдээ өөртэй нь холбоотой яригдаж ирсэн ийм мэдээллүүд үгүйсгэн няцааж байсан нь цөөн билээ.
За ямартай ч түүнийг монголын үзэсгэлэнт, халуухан бүсгүйчүүд энэ тэр гэсэн жагсаалтад оруулчихдаг тийм нэг жишиг тогтсон. Чухам үнэндээ тэр тийм үзэсгэлэн төгс бүсгүй юу гэдэг нь тусдаа асуудал ч биз. Юутай ч тэр монголын шинэ үеийн баячуудын үргэлжлэл болсон охид бүсгүйчүүдийг дуурайн брэндлэг бүсгүй байхыг хичээдэг гэдэг. Гээд яахав. “Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө” гэдэг шиг хэлбэр нь брэнд, агуулга нь хулхи цүнх сэлтээр л гангараад явж байдаг нэгэн болж дээ.
Б.Сар
Сэтгэгдэл (30)