Би зарлаж чадна!

Загвар өмсөгчөөс кино урлагт “урван” чамгүй авьяаслаг жүжигчин болохоо харуулж яваа О.Амгаланбаатар сүүлд “Содура” кинонд тоглоод байгаа билээ. Солонгос сериал дээр гардаг залуусаас дутахгүй дүр төрх, имижтэй залуусын эрин эхэллээ гэж түүнд халуун алга ташилт харамгүй хайрлах нь бий. Тэгвэл авьяаслаг уран бүтээлч маань өөрийн цахим хуудсандаа “тэрслүү үг” тэрлэснийг бид онцоллоо. Үргэлж дотооддоо зөрчил, тэмцэл дунд бужигнаж байдаг загварын ертөнцөд нэгэн “үл бүтэх” этгээд гарч ирсэн бололтой. Өөрөө эхээс төрсөн биеэ хэдэн төгрөгнөөс арилжиж эдийн дээдэд умбах атлаа хоол идсэн тогоо руугаа нулимах гэгчээр мөр зэрэгцэн явсан нөхдөө гутаан доромжилсон түүний үйлдэл ийнхүү О.Амгаланбаатарыг бухимдахад хүргэжээ. Түүний сануулгыг бид нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. Харин тэр хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэн бэ?

Зарим нэгэн загвар өмсөгч охид бүсгүйчүүл загатнасан хэл битгий нэмж гижигдээд байгаарай. Олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч тоорцогондоо гэгчийг санаж, олон жил бусад чинь чичлүүлэх үедээ өмнөөс чинь чичлүүлж, чимээгүй тэвчиж явсан байх. Тэснэ тэснэ гэхэд тэвчээрт хязгаар байдаг юм. Загварт орсон жаахан охиныг хямдхан хувцас өмссөн халтараар нь дууддаг чи хэн бэ? Тэр аав шигээ настай, үр хүүхэдтэй, ар гэртэй хүний өвөр дулаацуулж тэднийх нь нулимсны үнээр үнэтэй хувцас, машин тэрэг авахуулаагүй байж болно. Гэхдээ ирээдүйд эх болох, үерхсэн хөвгүүндээ хань болох алт мөнгөөр үнэлэгддэггүй үнэ цэнээ, аав шигээ, ах шигээ хүмүүсийн өвөр дамжиж хайр сэтгэлгүйгээр хамаг нандин бүхнээ чам шиг худалдаагүй байх шүү!!!
 

Манайх шиг ийм сайн яваагаа харуулах гэхдээ хэлбэрдэж хэдэн цаасаа бусдад таацуулж зарцуулдаг улс байдаг ч юмуудаа. Бусад оронд та нар мэтээс илүү загвар өмсөгчид нь малгайтай цамц өмсчихөөд маш энгийнээр гадуур явган алхаж, зүлгэн дээр хөлөө жийгээд сууж байхыг нь зөндөө л харж байсан. Ер нь тэгээд загвар өмсөгчийн үүрэг бол өөрт оногдсон дизайнерын бүтээлийг тайз дэлгэцнээ амилуулах болохоос өдөр тутам шаазан хүүхэлдэй шиг нүүрээ будаж,үнэтэй хувцасаар гангарах биш л байлтай. Хувцас загвар өндөр хөгжөөгүй, хүн ам цөөтэй жижиг зах зээлтэй оронд дан ганц жилдээ болдог хэдхэн шоу, цөөхөн компанийн зураг авалт, рекламны орлогоор амьдрана гэдэг ихэнх моделд боломжгүй. Гэлээ гээд орлого зарлагын зөрүүг олох арга нь чам шиг байх албагүйг ойлгох хэрэгтэй. Боловсролоо орхигдуулалгүй суралцаад мэргэжлээрээ ажил хийж байна, үнэхээр чадалтай моделууд нь олон улсад аль хэдийн гараад эхэлчихлээ.

Одоо янхан гэж дуудуулах, загвар өмсөгч гэж нэрлэгдэх ял гавъяа хоёрыг ялгаж хүртэх цаг нь болсон юм шиг байнаа. Нэг хэсгийнх нь буруу доргиосон эвэр нийтийнх нь нэрний ард балиар гуншин болж насан туршдаа наалдан доргилт өгч доромжлол болж явах нь шударга биш байх.
 

Өмнө нь ч, одоо ч ирээдүйд ч өнгө мөнгөнд хууртагдаж, өмнөх зорилгоо мартан алга болдог охидууд өчнөөн л байсан, байгаа, байсаар ч байх биз. Гэхдээ энэ бол чам мэтийн "цөөнх".

 

Энэ салбарт хэдэн жил байгаагийнх энд тэнд хүмүүстэй уулзахаар ёс юм шиг асуудаг асуулт, тавьдаг санал нь "загварын гоё охидуудтай уулзъя л даа, мөнгө төгрөг нь хамаагүй ээ..," гээд нэр хүртэл цохохыг нь яана. Чам мэтийн хийсэн гайг бусдад нь нялзаахыг эсэргүүцэн чадлаараа өмгөөлж хамгаалсаар залхаж байна.

 

 Боловсрол мэдлэгтэй, биеэ зөв авч явдаг төдийгүй олон улсад Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа Батцэцэг, Ану, Бадамгэрэл, Нора, Төгс, Балжидмаа, Энэрэл, Оюука..,(г.м) гээд өчнөөн олон охидын нэрийг чам шиг зөвөөрөө гавиагүй байж буруугаар тарьсан балаг, ойчсон шаварт хутгамааргүй санагдахын. Ёстой та нарыг нэртэй устай нь хэнтэй юугаар яасныг чинь нэрлээд өгч чадах л байна. Хэрэв дахиж хэн нэг нь дарвалзвал хэлчихээд буруудвал хариуцлагыг нь хүлээхээ ч би өөрөө мэдье!!!

Мөн ам нээвэл уушиг нээ гэгчээр нэг зүйлийг энд тодруулах нь зүйтэй санагдчихлаа. Өнөөдөр нийгэмд загвар өмсөгчид л явалддаг, бүр "соёлтой янхан" гэсэн ойлголт байдаг. Гэвч энэ эмх замбараагүй, гэр бүлээс гадуурх харилцаа нийгмийн бүхий л хэсгийг хамарч байгаа гэдгийг төдийлөн олж хардаггүй. Магадгүй олны нүдэнд ил байгаа нь, олны нүдэнд ил байдаг хүмүүсийн сонголтонд өртөж тэдэнтэй явалдаад байгаа нь загварынхан байж болох юм. Түүнээс манай бүхий л салбарын залуус, дунд үеийнхэн бүр цаашилбал үр хүүхэд гэр бүлээсээ илүүчлэх хэдэн төгрөгтэй болсон ануухан ахмад үеийнхэнд ч хүртэл замбараагүй явдал байж л байдаг. Гэхдээ бүгд биш. Энэ үгээрээ загварынхны явдлыг өмөөрөх гэсэн юм биш яг үүн шиг хэсэг бүлэг охидууд л нийгэмд загварынхны ийм дүр зургийг бий болгоод байна гэдгийг хэлэх гэсэн юм.

Тэгвэл өмнө нь ч, одоо ч , ирээдүйд ч загварын тайзнаа алхах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн орж ирсэн хүүхдүүд хүсээгүй мөртлөө хүчээр муу нэрийг зүүж, хүний өмнөөс үг дуугарах эрх нь ч хязгаарлагдан нийгэмд тогтсон энэ балиар ойлголтоос эмээхдээ нэг л олдох амьдралынхаа сонирхлоос няцсан тохиолдол гарч байсан, байгаа, байсаар ч байх биз. Харамсалтай байна хөөе!!!

 

Чамайг би нэрлэж болно, зарлаж чадна. Гэхдээ чам шиг өчүүхэн аргаар хээнцэр баян бөгөөд өрөвдөлтэй амьдрагч хэсэг бүлэг чинь нэгийг бодоосой гэсэндээ нэгийн зэрэг тэвчээд өнгөрч, бузар хэрүүлээ бусдад нялзаан нийтэд дэлгэж байна. Мөрөөрөө яваа жаахан хүүхдийг элдвээр доромжлохоор чинь өмөөрөх үг хэлсэнд өөдөөс мөнгө ярьж, эрх мэдэлтэй элдэв хүнээр айлгана гэлүү чи. Ардчилсан нийгэм шударга юм гэнэлээ. Алив хэлэлдээ юунаас нь эмээсэн юм. Ард чинь байгаа мөнгө эрх мэдлээс айна гэж санасан бол ёстой "МАЙШҮҮ". Ямар замаар яаж явах чинь чиний эрх чөлөө. Ядаж бусдыгаа хөлдөө битгий чир. Чам шиг хэсэг бүлгийн лайг үүрсээр чамаас илүү ядарч, наснаасаа олон ичиж байгаа хүмүүс надаас авахуулаад энүүгээр л нэг байна.


Энэ ардчилсан нийгэм дэх амьдрал бидний сонголтынх, бидний эрхийнх. Гэхдээ бидний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байдгийг л огт мартмааргүй байгаа юм.


Өгч чаддаг ч эргүүлээд бас авч чаддаг амьдрал ар гэрийг нь өнчрүүлэхэд ард нь үлдэгсдийн эмтэрсэн элэг, унасан нулимсны горыг, бас эмзэг эрхтнээрээ их оролдсоны чинь төлөөсийг энэ биеэс чинь биш юмаа гэхэд эх болоход чинь үр хүүхдээс чинь авахвийдээ. Нэмээд хэлэхэд нэрэндээ сэв хүргэж, савандаа мэс хүргэж, нэр төр хүртэн, нэмэх оноо цуглуулдаггүй юмаа хүүхдээ!!! Дахиад нэг бодоорой. Дараагийн удаа би шууд зарланашүү!!!

Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (21)

  • Odgerel yum bn
    Selenite hezeech bish unen dajgui shudraga ohin yum shig bnle.ter zugeer nutsge zurag avhuulsnaas bie uneleegui.uuniig unshihaar yag Odgerel nudend haragdaad bh yum
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин
    үнэнийг хэлсэн хүнд хүн өстэй үхэр унасан хүнд нохой өстэй
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    пүүжээ ариунцэцэг хоёр чинь жинхэнэ буруу аргаар амьдралаа эхэлсэн юм биш үү сэлэнгээ яасын зүгээр нүцгэн зургаа авахуулсан, нүцгэн зургаа авахуулна гэдэг бол урлаг л гэсэн үг, хөгшин хүнтэй сууж хүүхэд төрүүлснийхээ шанд байнга мөнгө авна гэдэг чинь цэвэр биеэ үнэлнэ гэсэн үг. тэмээг ямаатай зүйрлэхээ больж үз.
    2014 оны 11 сарын 28
  • sekee
    selengee ichih bylchirhaigyi hyyhen gadaadd uchnuun nytseglej mungu olchood end ireed nyyts amrag haij zar uguud bga sh dee ene ynheer teneg hyyhen shyy pyyjee ariyntsetseg ..... ed nar chiun jinhene emegtei doo ohid shyy de
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
    • Зочин
      пүүжээ ариунцэцэг хоёр чинь жинхэнэ буруу аргаар амьдралаа эхэлсэн юм биш үү сэлэнгээ яасын зүгээр нүцгэн зургаа авахуулсан, нүцгэн зургаа авахуулна гэдэг бол урлаг л гэсэн үг, хөгшин хүнтэй сууж хүүхэд төрүүлснийхээ шанд байнга мөнгө авна гэдэг чинь цэвэр биеэ үнэлнэ гэсэн үг. тэмээг ямаатай зүйрлэхээ больж үз.
      2014 оны 11 сарын 28
  • gerelmaa
    Selenge uneniig l helsen shde ariuntsetseg purevdulam ed nar ichehgui mungutei neg hunii huuhed gargaal yavj bna shde nuguu bolormaa chin shavi nartaigaa yavaagui baitlaa aldrashih uu eniig bichsen zaluud zugeer l mai geed salaavch ugchyu ter miss shurentsetseg biluu bie ee unelegch shde daraa missd orohoor ni gaihaj uhehde duhsun odoo apugiin ber aan tiim yumnuudaar duuren gej hun buhen medej bhad chi yug ni umuursiin chamaig tegej heleheer chin humuusiin bodol uurchlugdunu gej bodoo yu
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • обобобобо
    таалагдлаа сайн бичдэг залуу байна хоосонгүй залуу байна юм юмтай
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин
    Сэлэнгийг л хэлсэн байна шдээ
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин
    бараг л тодорхой л юм шиг санагдаж байна шүү
    2014 оны 11 сарын 27
  • зочин
    болгоомжтой байсан нь л дээр шүү тэхгүй бол алчихаж ч чадах хүмүүс ард нь байж магад шүү
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • 38-TAI AAV
    ZOV YUM BICHIJ ENE ZALUU, ODOOGIIN OHID ZAGVAR OMSOGCH, MISS, GUNJ BOLOHIIG BUGD MOROODDOG, HARIN YAVDALTAI HESEG YANHAN HEMEEH HUMUUSIIN GAIGAAR ETSEG EH N DURGUITSEJ, CHI MISS UMUU ZAGVAR UMSUGCH BOLVOL YANHAN BOLNO GEJ SHUUD NASAN BAGIIN HUSEL MOROODOLIIG N UNTRAAJ BAIGA,, ENE ZALUU IH ZUB UM HELLLEE, BAYARLALAA, BUG YANHAN BISH GEDGIIG TAILBARLAH N MASH ZUB, BI CH OHINOO ZAGVAR UMSUUSEI, MISS-D OROOSOI GEJ BITUUHENDEE GORIDDOG CH MYANGAA METIIN HUGSHIN ADGUUSNUUDAAS AIGAAD CHADAHGUI L BNA, DEER N BUGD MUU NERTEI , ENE TALAAR ILUU IH TAILBAR MEDEELEL UGCH, OHIDIIN MOROODOLIIG BIELUULEEREIII DUU HUU
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Ene zaluu ooroo ch gesen ichih bulchirhagui.ohidudas olon ym asugad l yavdag shde,neeh uhaantai ymshig ih bichsen bnaaa.ooroo yag adilhan .bas bay ym baij .oorte zoriulj bichsen baih
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • ok
    oooo..alaa haytsan...
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    mundag l baina shde amjilt
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • zozin
    vamar bie ynelegch n ih mungu nehej yyrin hyrgch bee ih yyrlasan bn daa hymyysee taatsgaaya
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • hi
    zov, sain bn. Iim duu hooloi dutaad bsiin. Huraasan hur horongogui mortloo luivar hiij, hulgai hiij bayjsan buzar or shirnii uurhai, zavhai, zalihai novshnuudiin tsus holsnii unertei mongoor amidarch yvaa baliar huuhnii orontsguudiig tsaad hulgachuudtai n ilchleed deeshee tenger hol dooshoo gazar hatuu bolgoh heregtei
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin
    Tolgoindoo hoosongui gar bna
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • unshigch
    Yostoi zuv bichjee, Huseegui murtluu hucheer muu ner zuudeg ni UNEN
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    yamar ch bsan nairuulga zui zuv bichih durem ntr-tee dajgui bololtoi.lav hooson tolgoi bish bn.tunchig davgui bichsen ni anhaaral tatlaa.gehdee buurunhiilj baisnaas er hun shig ner ustai ni helchihsen bol uneleh blaa gej...
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    yamar ch bsan nairuulga zui zuv bichih durem ntr-tee dajgui bololtoi.lav hooson tolgoi bish bn.tunchig davgui bichsen ni anhaaral tatlaa.gehdee buurunhiilj baisnaas er hun shig ner ustai ni helchihsen bol uneleh blaa gej...
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    чи өөрөө янхан юм байна их мэддэг хүн бэ новш чинь
    2014 оны 11 сарын 27
  • unen
    heree hereeniihee hariig gaihav gegch boljdee hehe ta nar bugd adilhan yagii
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
    • Зочин
      чи өөрөө янхан юм байна их мэддэг хүн бэ новш чинь
      2014 оны 11 сарын 27
  • kkk
    sain l bn ingej heleh hun heregtei baisan yum gants neg teneg mongo hooson yanhanaas bolj busdin ner tord humuus denduu ih halddag ni unen shuu dee
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    biye uneldeg ichedgui hedn garuudaas bolj niiteeree muu ner duulah gej
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    zuv bichij gaa, unen zuviig helj bgaa humuusiig bidgii uurtuu adilhan med boodoo. Zagvariin dotor ataarhal zunduu bdag sh de. eniig hun bolgon medej bgaa geh dee hegniigee doromjilr bolohgui hezee negen tsagt uuriin tolgoind buudag shuu dee. Eniig sain sanaj yaval taarna
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ter huuhen ni hen yum boloo
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
    • зочин
      бараг л тодорхой л юм шиг санагдаж байна шүү
      2014 оны 11 сарын 27
  • Зочин
    zuv
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр зөв хэлсэн байна. Загварынхан гэхээр л янхан байх ёстой юу хэдхэн мулгуу юмнуудаас болж нийтээрээ тийм нэр зүүнэ гэж юу байсан юм
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ene bas neg reket baagii haanaas garaad irvee chimeegui ter boovoo hudaldaad l yavj bna biz
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025