
Нийтийн дууны салбарт бүр тэгтлээ тасарсан амжилт гаргаагүй хэрнээ олонд танигдсан нэгэн бүсгүй бол Ц.Мөнхсоёл. “Аавдаа очмоор болох юм аа”, “Аав ээж хоёр минь” зэрэг хэн хүний сэтгэлийн утсыг хөндсөн дуу сонгосон нь зөвдөж ирсэн гэхэд болно л доо. Тэгвэл түүнийг МУИС-ийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, хууль зүйн товчоонд 10 гаруй жил ажилласан хуульч бүсгүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй биз.

Мэргэжлээсээ тэс ондоо зүйл хийж урлагийн тогоонд орсон тэрбээр хэвлэлээр багагүй шуугиан тарьдаг нэгэн. Түүний нөхөр болох гэж байсан яруу найрагч н.Баянмөнх нэг л өдөр өөрөөс нь урваж, хамгийн сайн найз болох Б.Энхмэндийг нь сонгон одсон гэдэг. Ц.Мөнхсоёл, Б.Энхмэнд хоёр ч тэр цагаас хойш хэрүүлийн алим шидэлцсэн нь олон.

Тэгвэл Ц.Мөнхсоёл шинэ хайртайгаа учраад жаргалтай яваа аж. Түүний шинэхэн найз залуу н.Бахытбол хэмээх энэ казак залуу аж. Тэрбээр дуучин бүсгүйгээс 10 гаруй насаар дүү ажээ.
П.Урнаа
Сэтгэгдэл (22)