“Одон”-той Б.Бат-Эрдэнэ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, улс тунхагласны 90 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Энэ өдөр монгол түмний хувьд болон МАН-ынхны утга учиртай өдөр. Тиймээс тус намын дээд шагнал Тусгаар Тогтнолын одонг үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хэнбугайд ч хүртээнэ гээд байдаг.

Тэгвэл өнөөдөр  Тусгаар тогтнолын одонгоор энгэрээ мялаасан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн, даяар дуурсагдах Далай даян дархан аварга Д.Бат-Эрдэнэ байлаа.

МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр 10 хүний энгэрийг энэхүү одонгоор мялаасан юм.

П.Урнаа

 

.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025