"Камертон"-ы Мээдээ хэзээ ч эхнэр авахгүй юм шиг зүйл ярьдаг байсан даа. Тэгсэн өдгөө хоёр дахь гэргийтэйгээ амьдарч буй. Харин анхны гэргий Р.Есүй нь охиноо өөр дээрээ авч үлдсэн. Р.Есүйг дуучин Р.Лхамаагийн дүү гэдэг ч, чин үнэндээ бол түүний охин, жинхэнэ нэрийг нь Отгонлхам гэдэг гэж бататган ярих хүмүүс байдаг. Гэхдээ тэд өөрсдөө үүн дээр үгүйсгэсэн зүйлийг хэлж ярьж байгаагүй юм. Ямартай ч Р.Есүй бүсгүй өмнө нь О.Балжинням аваргын бэр байсан. Аваргын ууган хүүтэй дэр нэгтгэж, анхныхаа үрийг төрүүлж байсан түүнийг Японд хөнгөн шингэн амьдралаар нэг хэсэг амьдарсан гэх мэдээлэл бас бий.

Түүнчлэн дуучин Нара Японд байхдаа Мээдээ, Есүй хоёрыг танилцуулж байсан гэдэг юм билээ. Есүй Японд суралцахаар очихдоо Наратай анх танилцан найзууд болсон гэдэг. Тиймээс л Нарагаар гүүр хийн хань нөхрөө олсон ч, аваргын хүүтэй эхлүүлсэн амьдралд нь ан цав удалгүй гарсан гэдэг. Залуу хүмүүс болсон хойно, хэн хэнд нь алдаа оноо байсан л биз.
Гэхдээ Р.Есүйгийн хэт зоргоороо зан, эрчүүдтэй холбогддог байдал сэлт нь нөхрийнх нь бухимдлыг ихээхэн төрүүлсэн гэх. Тэгээд тэд нэг гэрт багтаж шингэхээ больсон гэдэг. За харин Мээдээтэй эхлүүлсэн амьдрал нь чухам яагаад төгсгөл болсонд нэлээд учир байх шиг байдаг.
Р.Есүй бүсгүй брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг, боломжийн орлоготой нэгэн шиг харагддаг ч, хэрэг дээрээ хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг аж. Уг нь түүнд орон сууц, машин унаа гээд бүх л юм байсан ч, Мээдээтэй ханилсан жилүүдэд байдаг бүхнээ талаар нэг цацаад дуусгасан гэж өөрөө ярьдаг аж. Харин Мээдээ тэрийг нь хүлээн зөвшөөрдөггүй юм билээ.
Б.Сар
Сэтгэгдэл (1)