С.Ганбаатар ЕС-д уурлахын учир

Их аянд мордоход сургаал, сануулга хайрладаг учир бий. Тиймээс Ч.Сайханбилэг эрхэм олон ч хүнээс сургаал үгс сонсон суугаа нь лавтай. Ямартаа л УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нийгмийн ухааны хичээл заахгүй бол болохгүй санагдлаа гэхчлэн  хатуухан үгс хэлж, хэвлэлээр нэг амбицлав. За харин  Ч.Сайханбилэг сайд эл үгсэд хэрхэн хандаж байгаа нь сонин. Тэр улсын эмнэлгүүдийг хувьчлах талаар ярьсан учраас С.Ганбаатар бухимдаж хатуу үгс унагаад буй. Төрийн өмч рүү ханцуй шамлан орвол 20 жилийн өмнөх  алдаагаа давтана. Хэрэв улсын эмнэлгийг хувьчилбал дунд, доод  орлоготой иргэдэд очиж үзүүлэх  газар олдохгүй хэмээн С.Ганбаатар уурлаад байгаа юм.

П.Урнаа 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025