“Алтны магнат” Ц.Мянганбаярын экс амрагууд жинхэнэ хайруудаа олоо юу гэлтэй шинэ амьдрал зохиосон тухай мэдээллүүд ар араасаа хөврөх нь ээ. Юу гэхээр “Ард түмний мисс” гэх тодотголтой Д.Ариунцэцэг “баян” Р.Базарын гэргий болохоор эргэлт буцалтгүй шийдсэн аж. Тэд Зайсан дахь хотхонд хамтдаа амьдраад эхэлчихсэн гэнэ. Д.Ариунцэцэгийн тухайд Эрдэнэтээрээ овоглон “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож, алтан титмийн эзэн болж чадаагүй ч, “Ард түмний мисс” гэгдэн ялгарах болсон. Тэгж олонд анхлан танигдсан бүсгүй Пүүжээгээс Мянгааг нь “булаан” хэвлэлийн баатруудын нэг болж байлаа. Гэсэн ч Мянгаатай эхлүүлсэн хамтын амьдрал нь удаагүй. М.Хайрмаа охиноо өөр дээрээ авч, хэдэн жил өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарсан. Тэгвэл одоо тэр амьдралдаа цэг тавьж байгаа аж.

За харин “баян” Р.Базарын тухайд дуучин Д.Оюунтүлхүүртэй гэр бүл болж олонд танигдахаасаа өмнө эхнэртэй байсан нэгэн. Дуучин бүсгүйтэй эхлүүлсэн амьдралдаа ч нэг их удалгүй цэг тавьсан. Тэгж салснаасаа хойш бүсгүйчүүдтэй зугаацаж, наргиж явсан жишээ бол дэндүү олон. Гэхдээ тэгж дургисны сүүлчээр тогтвортой амьдрал зохиохоор шийдсэн. Түүний сонголт Э.Оюу гэх охин байсан. Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосон арван жилийн жаахан охиныг амьдралын ханиараа сонгоход нь “за даа, хэдэн жилийн настай амьдрал бол доо” хэмээн үл итгэж харсан хүмүүс олон байсан. Тиймээс ч тэднийг саллаа гэхэд нь болох юм боллоо гэсэн шиг ойр тойрныхон нь хүлээж авсан гэдэг.
Тэгэхээр хувийн амьдрал нь энэ мэтээр олны анхааралд байж ирсэн Р.Базар, Д.Ариунцэцэг хоёр ямартай ч нэг гэрт оржээ. Тэдний хамтын амьдрал хэр удаан үргэлжлэхийг магадгүй тэд өөрсдөө ч тааж ядаж байгаа болов уу даа.
Б.Сар
Сэтгэгдэл (60)