Д.Төрмөнхийн хүү “Азийн мистер” боллоо

“Нохойн орон” киногоор алдаршсан нэрт сэтгүүлч Д.Төрмөнхийн охиныг загвар өмсөгч Т.Номунзул гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайн бэр явсан Т.Номунзул сүүлийн жилүүдэд тайзнаас хөндийрч, өөр чиглэлийн үйлсэд бие сэтгэлээ зориулж яваа. Тэгвэл түүний дүү Т.Энхтүвшин загварын карьерыг амжилттай хөөж явна. Юу гэхээр  Сингапурт болсон Азийн мистер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байранд оржээ.

Аав Д.Төрмөнх нь “Монголчуудаа! Монгол бахархалын өдрөөр миний хүү Энхтүвшин Сингапурт болсон, 36 орон оролцсон Азийн мистерт 2 дугаар байрт оржээ. Мөн Asian best model , Best photogenic модел гэсэн 3 шагнал хүртжээ. Мөн Сингапурын Карриай хэмээх дэлхийд 7 салбартай агентлагт 8 сар ажиллах гэрээ хийсэн байна. Олны хүч оломгүй далай гэж санал өгсөн бүх хүнд баярлалаа. Нэгт  Филиппин  2-рт Монгол,  3-рт Малайз орсон байна. Өнөөх дээр нь хэдэн мянгаар илүү байсан Хятад,  Синга 2 бүр хоцорсон байна даа. Монгол хүү ийм л хийморьтой байдаг даа гэж баярлаж сууна.” хэмээж сууна. Тэгэхээр монголын сэтгүүлзүй, оюун санааны ертөнцөд хувь нэмрээ оруулж ирсэн Д.Төрмөнх эрхмийн хүүхдүүд аавыгаа баярлуулж л явна даа.

Л.Номин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • mongolia
    mundag yumaa.bayar hurgie.
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025