“МОНГОЛЫН ТОПУУД”: Хэн нь хэн бэ?

Топуудын тухай ярихын тулд эхлээд “Гоёл” наадмын тухай ярих хэрэгтэй болно. Анхны “Гоёл” 1987 онд зохиогдож байв. Алтан үеийн гэгддэг загвар өмсөгч Туяа, Шатарцэцэг, Энхгэрэл, Одгэрэл, Үүрийнтуяа, Ижилцэцэг, Ихэрцэцэг, Ариунаа гээд ахмад моделиуд энэ үед анхлан эл наадмын шанг татаж, тайзан дээр мандан бадарч явсан түүхтэй. “Гоёл” наадам эхэн үедээ зөвхөн шилдэг загвар өмсөгч шалгаруулдаг байлаа. Анхны наадмын тэргүүн байрын шагналыг Шатарцэцэг, 2-р байрыг Туяа,  “мөнхийн  залуу” Одгэрэл 3-р байрт шалгарч байжээ. Харин 2001 оноос эхлэн Топ модель хэмээх өргөмжлөлийг олгож эхэлсэн бөгөөд олон жил үе улиран өмссөн Э.Одгэрэл, Д.Болормаа хоёр нэг жил энэхүү өргөмжлөлийг авлаа. Энэ цагаас эхлэн “Гоёл” наадам дизайнеруудын бус жинхэнэ утгаараа моделиудын наадам болсон гэхэд болно. Үзэгчид хүртэл загвар зохион бүтээгчид ямар өнгө, загварыг санал болгох бол, ямар өвөрмөц шийдлээр үзэгчдэд сюрприз барих бол гэхээсээ илүүтэй энэ жил топ модель хэн болох бол хэмээн догдлох шахуу хүлээдэг болсон. Тайзны ард ч топын төлөөх цусгүй дайн өрнөдөг гэж байгаа. Ямартаа л МДХ-ны удирдлагууд, ноён Ц.Мянганбаяртай шадарлавал энэ утгагүй ч гэмээр өргөмжлөлийг авдаг бичигдээгүй хууль, батлагдаагүй яриа одоо нэгэнт тогтсон ойлголт болоод байна. Нэг ёсны завхарсан тогтолцоо гэж үүнийг хэлнэ.  

Монголын загварын ертөнц гэж манайхан нэг их том малгай өмсөх дуртай ч үнэндээ дэлхийн стандарттай харьцуулахад дундад зууны үеэрээ байгааг зөвхөн “Гоёл” наадмын жишээнээс л хангалттай харж болно. Жилд ганцхан болдог, Монголын урдаа барьдаг дизайнерууд нь оролцдог, топоо шалгаруулдаг наадам учраас үүгээр жишээ авах нь зүйн хэрэг гэж бодож байна. 20 гаруй жилийн түүх элээж буй “Гоёл” наадам жил ирэх тусам уруудаж, доройтож байгааг бид харахаараа нэг болж байгаа. Уралдаж буй загваруудын талаар хэлээд байх ч хэрэггүй. Хайран материал гэж дуу алдмаар хайш яйш, концепц, үзэл санаа гэж юу ч үгүй загварууд тайзан дээр урсдаг. Мэдээж мундаг, чадалтай дизайнерууд байгаа байх л даа. Тэд харамсалтай нь бараг оролцдоггүй бололтой.

Моод Монголоор дуусдаг хэмээх дорой тодорхойлолт манайханд тохирсон хэлц болохыг үнэндээ жил жилийн загварын наадмаас буцах замдаа тод санадагаа нуух юун. Байтлаа гайхалтай уран ухаан, нарийн хийц шингэсэн үндэсний загваруудаараа оролдож, эвдэж эхэлж байгааг энэ жилийн “Гоёл”-ын тайзнаас хараад өрөвдөх, шимшрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Энэ тухай ярьвал урт түүх хөвөрнө. Өмнөх дугаарт энэ талаар бичсэн учраас энэ хүрээд орхиё. Харин хаа очиж эсгий гэртэй, нэхий дээлтэй, мал, махнаас өөрийг мэддэггүй хэмээн гадаад ертөнцөд саяхныг хүртэл төсөөлөгдөж ирсэн нүүдэлчин Монголчууд 21-р зуунд Burberry, LV-тэй, өмсөх, гоёхоороо хэнийг ч дагуулахгүй болсныг дурдах нь зүй.

ЗАГВАР ӨМСӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Үндсэн сэдэвтээ оръё. Загвар өмсөгч гэж хэн бэ? Энэ тал дээр хувцас загварын үүх түүх, уламжлал нь хэдэн зуунаар тоологдох барууны ертөнцөөс жишээ авахаас өөрцгүй. Дэлхийд хувцас загварын 5 нийслэл байдаг. Fashion capital city гэж ярьдаг даа. Милан, Нью-Йорк, Парис, Токио, Сингапур. Сингапурт сүүл үест л энэ бүлд данстай болсон. Энэ таван хотын аль нэгд нь загвар өмсөж, тайзан дээр нь гарч байж дэлхийн fashion model гэгдэнэ. Тэрнээс тэр Азийн топ модель энэ тэр бол дэлхийн стандарт, олон улс гэж сүржигнээд байх ямар ч үндэслэлгүй эд. Солонгосын загварын ертөнц, fashion гэж юу байдгийг дэлхий мэддэггүй. Тэгээд ирэхээр нөгөө Азийн топ модель гэх мэтээр энд ирээд томроод байх хэрэггүй гэсэн үг. Тэр байтугай топ модель гэх ойлголт дэлхийн хаана ч байхгүй. Ийм утгагүй өргөмжлөл, цаас өгдөг газар энэ дэлхий дээр зөвхөн Монголл байх. Харин супермодель хэмээх ойлголт бол загвар өмсөгчдийн дээд цол хэргэм нь. Гэхдээ үүнийг хэн ч хэнд ч тайзан дээр гардуулж өгдөггүй. Тухайн модель өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвараар олж авдаг нэр алдар, зэрэг зиндаа юм. АНУ-ын Ардын жүжигчин Моданно гэж төрөөс нь олгодоггүйтэй адил эд л дээ.

Супермодель хэмээх ойлголт өнгөрсөн зууны 90-ээд оноос эхтэй. Наоми Кемпбелл, Клаудия Шиффер, Синди Кроуфорд, Линда Эвенгалиста, Эва Герцигова нарын 5 модель барууны загварын ертөнцөд ид хүчээ авч, жинхэнэ өвтэгш загвар өмсөгч ямар болохыг харуулж өгсөн учраас супермодель гэх нэр томьёо өөрийн эрхгүй гарч ирсэн гэдэг. Энэ үеийг түүхэнд супер тавын давалгааны үе хэмээн нэрийддэг.

Супермодель гэдэг нь өндөр өртөгтэй загвар өмсөгчдийг хэлэх бөгөөд, голцуу дэлхийд нэр алдар нь түгсэн, haute couture болон арилжааны зорилгоор тайзнаа гарна. Энэ өргөмжлөл 1990-ээд оны үеийн нийтийн соёлоос үүдэлтэй бөгөөд супермоделиуд нэр хүндтэй дизайнерууд болон брэндтэй хамтран ажилладаг. Тэд компани болон брэндүүдтэй хэдэн саяын гэрээ байгуулан ажиллана. Тэдний нэр нь өөрөө брэнд болсон байх бөгөөд нэрээрээ брэнд хийж моделийн карьераа баталгаажуулдаг. Тэд сэтгүүлийн хавтсан дээр гарч байр сууриа илэрхийлнэ гэх мэтээр тодорхойлсон байх юм. Нэгэнтээ супермодель Клаудия Шиффер “Супермодель байна гэдэг сэтгүүлийн хавтас төдийгүй бүх дэлхийн түрүү эгнээнд байж нэгэн зэрэг дэлхийн хүмүүс таньж, мэдэж байх ёстой” хэмээн хэлсэн удаатай.

Манай моделиуд эдэн шиг байх ёстой гэж байгаа юм биш л дээ. Ядахдаа чадлынхаа хэрээр энэ стандартыг тогтоох гэж оролдох ёстой биш гэж үү? Бүхэл бүтэн мэргэжил атал манайд загварын тайз, топ модель хэмээх өргөмжлөлийг зөвхөн нөхөрт гарах, биеэ үнэлэх хэрэгсэл мэтээр үздэг болчихож. Энэ тайзан дээр нэгэнт гарсных, тэр өргөмжлөлийг нь л авчихвал дараа нь яах ийх, модель хүн гэж хэн байх талаар бодож үзсэн загвар өмсөгч, топ модель манайд хэд байдаг бол? Цаадуул нь ч өгч л байдаг. Ёстой нөгөө алдартай ноёнтны хүүхнүүдийн “уралдаан” болчихоод байгаа “Гоёл”-ын ТОП модель гэх өргөмжлөлийг больвол таарна. Сүүлийн хэдэн жилийн топ модель өргөмжлөлт загвар өмсөгчдийг харахаас өр өвдөм. Дургүй гутам. Эгэл жирийн сэтгүүлч миний бодол ийм байхад тэр өргөмжлөлийг нь хөлс, хөдөлмөрөө шингээгээд авчихсан жинхэнэ топууд нь яадаг бол? Аливаа зүйлд үнэ цэнэ, үнэлэмж, стандарт гэж байх ёстой биз дээ. Хэн ч авдаг өргөмжлөл юм бол хэнд нь ч хамаагүй өгчихмөөр байна ш дээ. Тэгж тайзны ард тэднийг уралцуулж, уйлуулж, хэн нэгэн эрх мэдэлтний өмнө бөхөлзүүлж, өвөр түрийд нь оруулах ямар шаардлага байнаа? Моделиуд нь авчихаа больчихооч ээ, эсвэл. Нэгэнт авчихвал топ модель шиг модель байвал ядахдаа болсон болоогүй хүлээн авалт, шоун дээр очиж хэн хүний өмсөөд шидчихсэн хир, хулмастай хувцсыг өмсөж олны өмнө алхчихаад хэдхэн халтар мөнгө авдаг жишгийг халахад дөхөм болно доо, моделиуд аа.

ӨМСӨХ ҮҮ, НҮҮР ЦАРАЙ БОЛОХ УУ?

Топын тухай яриа ингээд дууслаа гэхэд бас нэг гаж тогтолцоо байнаа. Өндөр, туранхай л бол загвар өмсөгч хийж болно гэсэн ойлголт байдаг бололтой юм. Одоо сүүлдээ өндрөө ч болиод туранхай л бол, давсалж ярьвал Ц.Мянганбаярын таашаалд нийцсэн л бол хувцас өмсөж, тайзан дээр алхаж болно.!

Дахиад л стандарт ярихад загвар өмсөгчдийг дотор нь Editorial, Runway гэсэн үндсэн 2 type-д хуваадаг. Бүгд өөрийн гэсэн шалгууртай. Runway модель буюу тайзан дээр загвар үзүүлэх моделиуд 175 см-ээс өндөр нуруутай, мэдээж туранхай, нүүр болоод биеийн зөв порпорцтой байх ёстой. Энд царай муутай, сайхантай, хөх, бөгстэй байх ер хамаагүй. Өндөр байх ёстой. Бидний сайн танил Наоми Кемпбелл . Runway моделийн бодит дүр төрх. Супермодель Кэйт Мосс хэзээ ч тайзан дээр загвар үзүүлдэггүй. Тэр бол Editorial модель. Заавал өндөр байх албагүй, гол нь хувирах чадвар дээд зэргийн байх ёстой. Editorial моделиудын хийх ажил нь загвар үзүүлэх бус нүүр царай болох. Аливаа брэнд чухам эднээр нүүр царайгаа хийхийн тулд хэдэн саяар нь төлж хоорондоо өрсөлддөг. Кэйт Мосс архи уусан ч, гудамжинд гарсан ч, мансуурсан ч, шуудай углаад сэгсийгээд явж байсан ч дэлхийд зартай luxury брэндүүд түүнд жилд хэдэн саяыг төлдөг. Тэр зөвхөн зургаа авахуулна, рекламанд тоглоно. Сүүл үед алдаршсан Жизель Бундхэн байна. Тэр өндөр нуруутай бас хувирах чадвар сайтай буюу фотогеничный учраас загвараа ч үзүүлнэ, нүүр царайгаа ч хийдэг. Нарийн ярьвал загвар өмсөгч хүн цэвэрхэн арьстай байх ёстой. Аль альд нь хамаатай шаардлага. Гэтэл манайд хэн нь загвар үзүүлэх, хэн нь нүүр царай болох модель юм бүү мэд. Аль ч талаас нь харъя гэхэд модель гэхэд бэрх Пүүжээ нь топ модель ч авч байх шиг.  

Эл үндсэн 2 ангилалаас гадна Playboy type гэж бий. Хөх, өгзөг сайтай байх нь энэ типийн гол шалгуур. Мисс Гантогоо мэтийн нөхдүүд энэ ангилалд тохирдог гэж болно. Victory Secret-ийн моделиуд мөн хөх, өгзөг сайтай, царайлаг байхыг шаарддаг талтай.      

Харин одоо Монголын топуудын хэн нь хэн бэ гэдэгт анхаарал хандуулъя. Тэдэнтэй танилцъя. 

ТОП МОДЕЛЬ Э.ОДГЭРЭЛ -2001

Анх удаа тайзнаа хүндэтгэлтэйгээр энэ өргөмжлөлийг авсан загвар өмсөгч. Стандартаар ярьвал тэр Editorial model. Өөрөөр хэлбэл Мөнхийн залуу хатагтайд брэндийн нүүр царай болохоос бус Runway дээр загвар үзүүлэхэд нурууны өндөр дутна. Бахархууштай нь тэр модель гэдэг энэ мэргэжлийг мэргэшлийн түвшинд авч яваа цорын ганц бүсгүй гэхэд хилсдэхгүй. Түүнийг улсад ганц ч цаг ажиллаж үзээгүй гэж өөч зарим нь гоочилдог нь үнэндээ манайхан загвар өмсөгчийг мэргэжлийн дайнд авч үздэггүйгээ харуулж байгаа хэрэг юм. Бие хаа, царай зүс, алхаа гишгээ, хувирах чадвараараа тэр хэнийг ч урдаа гишгүүлэхгүй.

Энэ бүсгүй энэ амжилтын оргилд олон зүйлийг зольж байж ирснийг бид бэлхэнээ мэднэ. Бүх зүйл шинэ, залуугаараа байсан 80-аад оны сүүл үед Э.Одгэрэл “Шилмэл загвар”-ын товчоонд загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа Дунгаамаа даргын нүдэнд өртөж “Сайхан бүсгүй-89” анхны уралдаанд оролцож Н.Мөнхцэцэгийн дараа дэд байр эзэлж байсан түүхтэй. Харин загварын том ертөнцөд түүнийг Түвшин агсан хөтлөн оруулсан гэдэг. Хувийн амьдрал болоод хувьсгалын талбарт ч амьдаараа домог болсон ууган топ загварын карьер эргэлт буцалтгүй хөөх болсноор охиныхоо ааваас өрх тусгаарлаж өдийг хүртэл ганц бие амьдарч ирсэн. Төдийгөөс өдий хүртлээ ганц бие явахдаа сайхан бүсгүй жаргадаггүйн үлгэрийг туулж яваа хэмээн өрөвдөх нэг нь байхад хариуцлага хүлээх шаардлагагүй гоонь амьдралыг сонгож, бусдын хэтэвчинд амьдарч сагаж яваа бүсгүй хэмээн өөлөх нь ч бий. Юутай ч тэр зуугийн тал хүрэх шахам насандаа гоо үзэсгэлэн гэгч ямар урт настай, хэр үр шимтэй зүйл болохыг биеэрээ харуулж яваа бидний цаг үеийн амьд домог юм.      

ТОП МОДЕЛЬ Д.БОЛОРМАА -2001

Э.Одгэрэл, Д.Болормаа 2 нэг онд топ модель болж байсан юм. Э.Одгэрэлийг бодвол Азийн топ модель хэмээх “том сэтэртэй” энэ бүсгүй Runway model-ийн ангилалд багтана. Арван жилийн сагс тоглодог байсан охин шинэ тутам загварын ертөнцөд ээж болоод орцныхоо өндөр туранхай загвар өмсөгч эгчийн зөвлөсөнөөр хөл тавьсан нь түүний эхлэл байв. 1990 онд энэ ертөнцөд хөл тавьсан тэрээр Э.Одгэрэлээс өмнө тэр загварын тайзан дээр алдаршиж, урьд өмнө дуулдаж сонстоогүй Азийн топ модель хэмээх алдрыг 1997 онд анх эх орондоо авчирсан юм. Мөчлөгийн гэмээр үед Азийн топ модель хэмээх цолыг авчирсан учраас төдийлөн ойшоож үзээгүй хэмээн тэрээр гомдоллодог гэх боловч хатуухан хэлэхэд энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг биш. Угаас Азидаа Токио, сүүлд орж ирсэн Сингапур хоёроос бусад нь Азийн хэмжээний топыг шалгаруулаад байх “гавьяа” үгүй улсууд. Тэглээ гээд Д.Болормааг топын энгүй модель гэсэн  үг биш л дээ. Юутай ч тэр тэрүүхэндээ л нэг тивийн топ гэх цолыг авчирсных нь төлөө бахархах нь зүй. Сүүл үеийн топуудыг бодвол тэр нуруу туруу, хувирах чадвараараа хэнийг нь ч дагуулахгүй.

Топ модель хувийн амьдралын тухайд бас л гундуухан, ганц бие амьдралыг туулж яваа. Анхны нөхөр, хүүгийнх нь аав манай нэгэн чөлөөт хэвлэлд ажиллаж байсан Цолмон хэмээх залуу байсан бөгөөд харамсалтай нь бурханы оронд явсан. Ганц бие, үргэлж олны нүдэнд ил, хэзээд хэтэвчний хүүхнүүд хэмээх нэр алдраас салж үзээгүй загвар өмсөгчийг хэлэх үү, тэр олон ч эрчүүдтэй нэр холбогдож явав. Үнэндээ тэр бусдын хэтэвчинд гэхээсээ илүү бизнесийн сүйхээ, өөрийн хөдөлмөрөөр амьдралаа авч яваа бүсгүй гэдгийг ойр дотныхон нь ярьдаг.

“Монгол модель” агентлагийг байгуулан, өдийг хүртэл амжилттай ажиллуулж яваа нь олон ч загвар өмсөгчдийг төрүүлж буй. Гагцхүү сайн, саар нь юу юм гэхээс.

ТОП МОДЕЛЬ Д.ЦОЛМОН  -2002

Загварын 2 акулын араас топын “титэм тэргүүндээ залсан” энэ бүсгүй шуудхан хэлэхэд моделийн аль ч ангилалд хамаарахгүй. Өндөр нуруутай болгон загвар өмсөгч биш гэдэг үг Цолмон топт зориулагдсан мэт. Гоё хөлтэй, сайхан хөхтэй топ хэмээн түүнийг өргөмжилдөг нь үнэндээ ядсан тодорхойлолт. Сайхан хөх, гоё хөл харамсалтай нь модель хэмээх энэ категорит багтах үзүүлэлт биш. Түүнд модель хүний амин чухал чанар болох хувирах чадвар, personality буюу дүр төрх байдаггүй. Ямартаа л түүнийг топ модель өргөмжлөл авахад “Аргагүй, Шилмэл загварт олон жил ажиллаж, багшилж байгаа” хэмээн зөвтгөж байв. Өрөвдмөөр, зөвхөн манайд л байдаг шалтгаан гэж энэ байх даа.

Том Цолмон хэмээн авгайлдаг, топ модель бүсгүй эл өргөмжлөлийг авснаасаа хойш тайзнаа нэг их харагдаагүй. “Шилмэл загвар”-ын ордондоо багшилж байгаад харийг зорьсон. Олон жил ганц бие явсан түүнийг ойр эх сурвалжууд нь манай нэгэн нэр нөлөө бүхий бизнесмэний хүүхдийг төрүүлж, хэл амнаас жийрхэн харь улсыг зорьсон гэх. Ямартаа ч атаа жөтөө, хов жив ихтэй загварын ертөнцөд тэр хүн чанартай, аядуу дөлгөөн, эршүүд зангаараа ялгардаг байсан гэдэг.    

ТОП МОДЕЛЬ Ч.ТУЯАЦЭЦЭГ -2003

“Гоёл-2003” наадмын топ модель Ч.Туяацэцэг. Загвар өмсөгчийн хувьд Runway model. Ерөнхийдөө загвар өмсөгч хүнд байх ёстой хувирах чадвар, өндөр нуруу, бие хаа түүнд бий. Эрлийздүү өвөрмөц төрх, бор арьс, өөртөө итгэлтэй эршүүд дүр түүний загварын тайзан дээр ялгарах онцлог ертөнц нь. Цаг хугацаа явах тусам залуужин, өнгө жавхаа нэмж буй тэрээр өдгөө 33 настай. Бүсгүй хүний төгс нас буюу Бальзакын гэгддэг гуч гарсан насандаа тэрээр зоримог алхам хийж, “Uptown” сэтгүүлд нүцгэлсэн нь хаа газрын моделиудад байдаг л асуудал. Гэхдээ ямар нэг брэндийн төлөө өндөр үнээр “тайчсан” бол Ч.Туяацэцэг жинхэнэ моделийнхоо хэргийг гаргах байв. Харамсалтай нь одоохондоо манайд брэндийн үнэ цэнэ, дуулиан шуугиан яриад байх үндэсний үйлдвэрлэгч нь байхгүй юм даа. 

Эршүүд, түс тас хэмээх тодорхойлолт хувь ааш араншинг нь тодорхойлдог энэ бүсгүй бас л ёс юм шиг ээдрээ, нугачаатай хувийн амьдралын намтараа бичиглэж яваа. Олон эрчүүдтэй нэр холбогдож явсан ч нэгэнтэй нь ч хамтын амьдрал холбоогүй тэрээр МХХТГ-ын дарга А.Мөнхбат хэмээх эхнэр, 2 хүүхэдтэй эртэй суусан нь хэсэгтээ л шуугиулсан.

Загвар өмсөж байхдаа МИАТ-д стюардессээр чамгүй олон жил ажилласан тэрбээр өдгөө MCS-д худалдааны менежерээр ажиллаж байгаа. 

ТОП МОДЕЛЬ Х.УНДРАА -2004

Харьцангуй залуу насандаа топ модель өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч. Тиймдээ ч ахмад топууд тайзнаа гараагүй анхны “Гоёл” болох энэ жилийн наадмын тайзнаа топуудаа тэр ахалж гарсан юм. Х.Ундраа хорь гаруйхан насандаа топ болж байсан ч харамсалтай нь тэр загвар үзүүлэх эсвэл нүүр царай болох үндсэн 2 типийн аль ч ангилалд тохирох модель биш. Харин мисс хэмээх өргөмжлөл түүнд илүү дөхүү байх. Эргэлдсэн алаг нүд, булцгар царай миссийнх болохоос загвар өмсөгчийнх бус. Эдэнд өнөөх чухал чанар болох хувирах чадвар байдаггүй.

14 настайгаасаа эхэлж загвар өмссөн топ модель Х.Ундраа насандаа ахдахаар хөөрхөн дуулиан шуугианы эзэн. Монголжин, даруу төлөв төрхийнх нь цаана бүсгүй хүний адтай, сэргэлэн араншин цөм байдаг төдийгүй үүгээрээ сайн зэвсэг хийдэг хэмээн энэ тогооныхон шивэр авир хийдэг.

ТОП МОДЕЛЬ Т.БАЯРЗУЛ -2005

“Гоёл-2005” наадмын топ модель. Runway, Editorial аль аль ангилалд хамаарагдахаар загвар өмсөгч. Өндөр нуруу, биеийн зохистой харьцаа, хувирах чадвар гээд түүнд юм юм бий. Тиймдээ ч загварын тайзнаас буугаагүй байхдаа хэд хэдэн компанийн сурталчилгааны нүүр царай болж явсан. Мэргэжлийн бүжигчний мөн чанар ч байдаг биз, тайзан дээр ч тэр бусдаас өөр, эрхэмсэг, ихэмсэг байж чаддаг байлаа. Үсээ хусуулчихаад хүртэл Runway дээр алхаж байсан удаа түүнд бий. Мэргэжлийн хувьд үндэсний бүжгээр илүүтэй “занималдаж” “Жамух” чуулгад харьяалагдаж, “Чингисийн хүрээ” жуулчны баазад бүжиглэж, үндэсний урлагийн гайхамшгийг гадныханд мэдрүүлж явав. Харин нэг л өдөр “Монголньюс” компанийн захирал, хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны  хүү, “Улаанбаатар” зочид буудлын захирал Мөнхтүшигтэй сууснаар моделийн карьертаа цэг тавьсан нь харамсалтай. Гучин настай түүнд уг нь хичээвэл, хүсвэл орон зай, ирээдүй бий гэдэг. Гэхдээ гэр бүлийн амьдралд, тэр дундаа бизнесмэн эрчүүдийн цайг чанаж, гэргий нь болсон моделиудын нэгэн адил журамт гэргийн дүрээр туйлын даруухан амьдарч байгаа билээ.  

 

ТОП МОДЕЛЬ Д.ПҮРЭВСҮРЭН -2006

Түүнийг загварын тайзнаа алхаж эхлэхэд гайхаж харах хүн цөөнгүй байв. Учир нь түүний нурууны чац Монгол стандартад ч болтугай хүрэх өндөр биш гэдгийг жирийн үзэгчид хүртэл гадарлана. Гэтэл тэр Runway алхаад зогсохгүй топ модель хэмээх айхтар өргөмжлөлийг хүртэл авав. Намхан нуруутай ч гэсэн хөөрхөн царай, бүлтгэр нүдтэй Пүрэвсүрэнг Editorial model-ийн ангилалд хамруулж болно л доо. Харамсалтай нь түүн шиг бүлтгэр, том нүдтэй моделиуд яаж ч будаад, ямар ч мэргэжлийн makeup хийгээд дүр төрх нь хувирч, өөрчлөгддөггүй. Модель хүнд хөөрхөн царай бус хувирах чадвар гол зэвсэг, үндсэн шалгуур байдгийг энэ тохиолдолд гол тайлбар болно. Тэр харин мисс type, эсвэл Playboy ангилалд тохирч болохоор.

Жүжигчин мэргэжилтэй топ модель Д.Пүрэвсүрэн сурагч ахуйдаа клипэнд тоглож олонд танигдаж байв. Энэ нь ч түүнийг урлагийн салбар луу хөтөлсөн биз. Загвар өмсөгчийн тухайд ердөө 2002 оноос карьераа эхлүүлчихээд 2005 онд манайдаа хамгийн дээд өргөмжлөлийг тэргүүндээ “залсан” нь топыг Ц.Мянганбаярын таашаалаар авдаг хэмээх явган яриаг баталж өгсөн явдал байв. Тэгэх тэгэхдээ Пүүжээг топ болоход экс нөхөр нь өрөө төллөө гэж хүртэл хэвлэлүүд бичиж байлаа. Хувийн амьдралын тухайд нэг л өдөр санаанд оромгүй сонголт хийж, үе мултарсан алтны магнатыг анхны ханиараа сонгож, удаа ч үгүй охиныхоо ааваас өрх тусгаарласан үе энэ цагтай давхацсан нь ийм яриа гарахад хүргэсэн биз. Дээр нь энэ оны “Гоёл”-оор Д.Пүрэвсүрэн огцом хөдөлгөөн, тайз бөмбөрдсөн хүнд алхаа, хөлдүү гэмээр ширүүн төрхөөр имижээ хийсэн нь нөхрөөсөө өс авах сэтгэлээ тайзан дээр илэрхийллээ хэмээн бичигдэхэд хүртэл хүргэж байсан билээ. Ер нь түүнийг дотоод сэтгэлийн хөдөлгөөнөө тайзан дээр илэрхийлэх хандлагатай загвар өмсөгч гэдэг нь оргүй биш бололтой. Намтар түүхийг нь бичвэл хөөрхөн цаг авах түүний хувийн амьдрал одоо ч дуулиан, шуугианыг араасаа дагуулсаар.

      

ТОП МОДЕЛЬ Г.УРАНЦЭЦЭГ -2007

Уг нь түрүү жил нь буюу Д.Пүрэвсүрэнг топ модель болдог жил Уранцэцэгийг энэ өргөмжлөлийн эзэн болно гэдэгт эргэлзэх хүн ховор байсан юм. Загварын ертөнцөд гэнэт хүч түрэн орч ирсэн энэ бүсгүй залуу топууд дундаа европ стандартад ойр цорын ганц загвар өмсөгч. Тиймдээ ч Уранцэцэг энэ ертөнцөд хаалга тогшилгүй орж ирэн цахиур хагалсан юм. Сингапурын загварын агентлагт суралцаж байсан “школ” нь түүнийг ийн боловсруулсан биз. Ангилалын хувьд тэр Runway model. Тайзан дээр гарахаараа л би өөрийгөө эрхэмсэг, ихэмсэгээр мэдэрч, хатан хаан шиг байж чаддаг хэмээн ярьсан Уранцэцэг пластик мэс засал сонгож, дүр төрхөө өөрчилсөн нь багагүй дуулиан тарьсан ч энэ нь орчин үед гайхаад байх зүйл биш юм. Харин мэс засал хийлгэчихээд хийлгээгүй хэмээн “гүрийх” нь л туйлын хачирхалтай, өрөвдөлтэй хэрэг билээ.

Тэр  Пунцагбалжир агсны хүү Энхмөнхтэй үерхэж хэсэг “манаргасан”. Дуулиан шуугианд ч их өртөж байв. Хосууд нэг л өдөр 2 тийш болж, Энхмөнх ойролцоо нэртэй бүсгүйтэй сууж, топ модель ганц бие амьдарсаар байгаа.        

 

ТОП МОДЕЛЬ АЛИМАА -2008

 

Түүнд чимээгүй, даруухан топ хэмээх ядсан тодорхойлолт өгдөг нь инээдтэй. Үнэндээ энэ бүсгүйг тод модель байтугай загвар өмсөгч гэхэд ч бэрх. Хатуухан хэлэхэд.

 90-ээд оны сүүлээр бараг сурагчийн ширээнээс босч загвар өмсөн 2000-аад оны эхээр Ирээдүтэй загвар өмсөгчөөр шалгарчихаад хэвлэлд ярилцлага өгөхдөө “А.Сүхбат аварга балын амт мэддэггүй эрвээхэй” гэх мэтээр эрээ цээргүй ярьсан нь Алимаагийн дориун эхлэл байв. Амны салиа нь арилаагүй охид миний гэр бүлд шүлсээ үсчүүлэх болоогүй хэмээн Даян аваргын гэргий хатуухан хариулт өгсөнөөр энэ явдал дуусч, хамтад нь Алимаа ч загварын тайзнаа харагдахаа больсон билээ. Үүнээс хойш нэг хэсэг “Мобиком”-д ажиллаж, нүүр царай нь болж байгаад 2007 онд гэнэт л тайзнаа эргэн ирсэн нь топ модель хэмээх өргөмжлөлийн төлөө байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Алимааг ноён Ц.Мянганбаярын нарийн бичгээр ажиллаж байгаад шагналд нь топ болсон хэмээн хэвлэлүүд шуугиж гарсан. Энэ онд үнэндээ Г.Оюунгэрэлийг топ модель болно гэдэгт эргэлзэх хүн бараг байхгүй байлаа. Ёстой нөгөө битүү морь гэдэг шиг Алимаа топ болсон нь олон хүний нүдийг орой дээр нь гаргахаас илүү топ модель хэмээх өргөмжлөлийн нэр хүндийг гудамжинд гаргасан увайгүй явдал байсан юм. Ер нь Алимаагаас хойших топуудын талаар бичээд ч хэрэггүй. О.Уянга, Ч.Уранбилэг, Ч.Сэлэнгэ гээд нэр дурдахад л тэдэнд зай талбай дэмий үрэх хэрэггүйг та ойлгох биз ээ. Хэнд нь ч модель байх чанаргүй загвар үзүүлэгчид. Уянга гэхэд л андуураагүй бол миссийн тэмцээнд орж байсан санагдах юм. Нөгөө л эмх замбараагүй манай загварынхны үнэн нүүр царайг илтгэдэг нэг зүйл бол бас энэ. Загвар өмсөгч нь өмсөгчөөрөө, мисс нь миссээрээ, тэр байтугай Runway model нь түүгээрээ, Editorial model нь үүгээрээ явдаг дэлхийн стандартыг манайхан мэдэхийг, мэдсэн ч хэрэгжүүлэхийг хүсдэггүй бололтой. Энэ жил гэхэд л анхны “Мисс Монголия” олон улсын тэмцээнд анхлан эх орноо төлөөлөн оролцож байсан Хонгорзул алхаж яваа харагдана лээ. Ядахад мянган жилийн зовлонд дарагдсан аятай нунж дорой дүр төрх нь энэ мисс бүсгүйг хэн ч биш болгож орхисныг түүнд хэлээд өгөх хүн байдаггүй юм байх даа. Хонь хурга нийлсэн аятай, өндөр, туранхай л бол загвар өмсөж болно хэмээн боддог нь хувцас загвар хэмээх өндөр шалгууртай, эрхэмсэг тайзыг үнэгүйдүүлж байгааг хаа хаанаа анхаарч үзэх цаг нь ирсэн мэт санагдана.  

 

Э.СЭЛЭНГЭ, С.АРИУНБИЛЭГ, О.ПҮРЭВДУЛАМ

За тэгээд топуудын тоо нэмэгдсээр байгаа. Энэ л ёстой жинхэнэ топ болох хүндээ гэж харсан модель өнгөрсөн хугацаанд тодорч гавьсангүй ээ. Харин топ бүсгүйчүүд хувийн амьдралаараа л хэвлэлийн хуудаснаас буулгүй өдийг хүрсэн.  Э.Сэлэнгэ бие давхар болсон, О.Пүрэвдулам Мянгаагийнхаа хүүхдийг төрүүлсэн гэхчлэн бичээд байвал нэлээд урт юм болно. Отгон Топ модель  С.Ариунбилэгийн тухайд гэхэд  топ болсноос хойш зан ааш нь өөрчлөгдөж, нөхрөөсөө хүрсэн  хөндийрсөн  гэж байгаа. Топ болсон даруйдаа хэвлэлд ярилцлага өгөхдөө  гэр бүлийнхээ тухай харин ч нэг ярих шиг л болсон. Анхны хайраа ч нуугаагүй.  Нөхөр нь түүний анхны хайр хэмээн хэлж байсан юм. Түүнчлэн С.Ариунбилэг  “Би ахыгаа дагаад л, хөвгүүдтэй найзалдаг эршүүд охин байсан. Тэр найз нарын маань нэг нь миний хань. Найзууд гэж явсаар нэг л мэдэх нь ээ дасч хайрласан. Нэг зүйлийг баттай хэлэхэд нөхрөөсөө өөр хэнийг ч  ингэж хайрлаж дурлаж чадахгүй" хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм. Гэвч тэр хэлсэн амандаа хүрсэнгүй. Топ болоод нэг жил ч болоогүй байхдаа шинэ хайртайгаа учирч нөхрөө хаясан. Бусдаар тэр өөрийн моделийн ур чадвараараа энд тэнд гайхуулаад гавиад яваад байсан юм алга.

Монголын загварын ертөнцөд тодорсон Топ моделиудын талаар өгүүлэхэд ийм байна.

М.Саян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (26)

  • Энхээ
    Shatartsetseg odoo bur yg emee blson bsan , hajuud n Odgerel yag jhn ohin shg goyooroo bga
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • doogii
    Shatartsetsegiin guitseh model algaaa, ter uydee hamgiin super n bsan yun Odgerel
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • Ana
    Ybtsanch iim nasan deer ondor uneer ybna gdg bol gahamshig gj bodoj bna. Busdin noxrig bulaaj abj suugagui, ulsad xoxirol uchrulagui, ter tord garsan luibarchin xulgaichuda chicheleech,.
    2017 оны 01 сарын 16
  • Ana
    одгэрэл gantsara zasulagui, bugdeere shaxu zasvar arisa tatuulj botoks xiilgsn bgd, bugd saixan baixne yasin, mash ix xodolmor ard ne ybj bdg, tegeedch arisa tatulad zaluujdg bol saixanl bna, aris butsaad unjdg ym.Ene xunig xarxad tsemtser bdl xaragddg, bas xunne ix sain xun, xuuxdeere gegeeleg xun uchraas xogshirdgui bzee. Tsag urgelj bie.ee tordoog b.bl tsagin esreg baij chadna shude xumuuse.
    2017 оны 01 сарын 16 | Хариулах
  • сэтгүүлч хөөрхий
    манай сэтгүүл зүйн стандарт гэж хэрэг алга аа. Өөрийн үзэмжээрээ бусдыг шүүж доромжилж, атаархлаа тайлж бичсэн сэтгүүлчинцрийн сэтгэлийн хөдөлгөөний хийг уншигчид хүлээн аван унших юм даа. Тэгчихээд бас бусдын стандартыг шүүх юм гэнэ дээ. Чааваас даа. Зүгээр л мэдээллийг гуйвуулахгүй түгээдгээрээ түгээ. Чи хувийн үзэл бодлоороо бусдын тархийг угаах эрх байхгүй ш дээ. Хүмүүс эдгээр хүмүүсийг өөрсдийнхөөрөө л үнэлж дүгнэнэ ш дээ.
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин
    яг морь шд. нээх том шүдтэй, амаа ч хааж чадахгүй, уруул нь мөнхийн ангархай явж байдаг. загас шиг
    2015 оны 03 сарын 09
  • zochin
    Barimt gargaad irvel chamd hussen mungii chn uguh yumsan Hen unemshih ve tend avaachij zurgaa ugdug jaahan amidraltai yum bich de chi harin tend yag yaj yavsin Chi l sonin baina da Humuusiig untraah gej oroldood chi barahgui e bi ene miss modeliudig harin ch hamgaalna shu Chamaig bodvol hiih buteeh yuma hiigeed yavj bga humuus Chi bol chigchii huruundni ch hurhgui gishguulne za Gutaah gej bichsen hudal zuil unshihad l medegdddeg Tegeed bi egduutsej bichle Ed nar saihan tursnuuruu chinii umnu buruutai yu Odoo bur bugdii ni yanhan ch geh shig bolij uz
    2014 оны 12 сарын 17
  • Зочин
    мнайдаа л топ моп мисс нь юм даа чааваас.аймаар дүнэлт өгч сүржигнээд яанав..монголчуд бид чинь угаасаа аймаар царайтай улс .тэийм болхоор рамандаа жаажийж сурцгаая
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Mongoliin top yankhnuud yum bishuu singapor hongkong-d ed nar ochij bie uneldeg ni nuuts bishshuudee buudluudad ni mongol khuukhnuud geed taniltsuulad zurag khurug ni yavj bdag yum bnaleee
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
    • Ana
      Ybtsanch iim nasan deer ondor uneer ybna gdg bol gahamshig gj bodoj bna. Busdin noxrig bulaaj abj suugagui, ulsad xoxirol uchrulagui, ter tord garsan luibarchin xulgaichuda chicheleech,.
      2017 оны 01 сарын 16
    • zochin
      Barimt gargaad irvel chamd hussen mungii chn uguh yumsan Hen unemshih ve tend avaachij zurgaa ugdug jaahan amidraltai yum bich de chi harin tend yag yaj yavsin Chi l sonin baina da Humuusiig untraah gej oroldood chi barahgui e bi ene miss modeliudig harin ch hamgaalna shu Chamaig bodvol hiih buteeh yuma hiigeed yavj bga humuus Chi bol chigchii huruundni ch hurhgui gishguulne za Gutaah gej bichsen hudal zuil unshihad l medegdddeg Tegeed bi egduutsej bichle Ed nar saihan tursnuuruu chinii umnu buruutai yu Odoo bur bugdii ni yanhan ch geh shig bolij uz
      2014 оны 12 сарын 17
  • Зочин
    tataj unatal bichdeg garuu ene chin harin unen ugend hun durgui uher unasan hund nohoi durgui gej
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    hehe alaad haytsan baish dee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    хөлбөмбөгийн морь Ганболдын эмчээр хэн нь ажиллаад байдаг гэлээ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Тэр Мянганбаяр гэж нөхөртэй орооцолдоод байвал топ амархаан болдог юм биш үү
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • ha ha
    chi ataarhahaa bolioch
    2014 оны 11 сарын 26
  • Зочин
    Jinhene kaif avahaar bichij zuv sh dee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • zochin
    bayarzul bol uneheer baidag neg daruuhan huuuhen,puujeeg baraadah ch ugui
    2014 оны 11 сарын 26
  • uulengoo
    yag unen heljee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Энэ ч ёстой оноод хэлчихэж. Сайхан муухай гэдэг талаас нь биш модель гэдэг талаас нь бичсэн байна шд.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Одгэрэл одоо ер нь болиосой Мөнхийн залуу ч гэх шиг бөөн засвар байж яаж ийм нэр ус өөртөө өгөөд л яваад байж чаддаг байна.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
    • ha ha
      chi ataarhahaa bolioch
      2014 оны 11 сарын 26
  • Зочин
    mash sonirholtoi niitlel bichsen bn.gol ni end bichsen buh zuil une buguud 100 huvi sanal neg bn.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin
    Пүүжээ л лав нүүрний хувиралт сайтай, өмссөн хувцасаа хамгийн сайн амилуулж чаддаг төгс модел
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      яг морь шд. нээх том шүдтэй, амаа ч хааж чадахгүй, уруул нь мөнхийн ангархай явж байдаг. загас шиг
      2015 оны 03 сарын 09
  • Зочин
    zaswariin top medel neriig Yashknuud bulshilj Soyliin terguuni ajiltan tsoliig Soyliin yam bolon Mongotei duuuchin nertei batsanuud bulshilj bndaa
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН
    Пүрэвсүрэн бол байдаг л хөөрхөн хүүхэн. Харин Баярзул бол жинхэнэ гое, сүртэй хүүхэн.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
    • zochin
      bayarzul bol uneheer baidag neg daruuhan huuuhen,puujeeg baraadah ch ugui
      2014 оны 11 сарын 26
  • zochin
    PUREVSUREN SGIH BAGAASAA SADAR SAMUUNII YVDALTAI TOP CH ENE DUND ALGAA....
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    pUREVSUREN UNEHEER SAIHAN HUUHEN SHUU uUR SHIGEE OLON SAIHAN OHIN HUUHEDTEI BOLOOROI aZ JARGAL AMJILT BUTEELIIG HUSEN ERUUE
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    pUREVSUREN UNEHEER SAIHAN HUUHEN SHUU uUR SHIGEE OLON SAIHAN OHIN HUUHEDTEI BOLOOROI aZ JARGAL AMJILT BUTEELIIG HUSEN ERUUE
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • ...
    Seegii maani mundag busgui mundag model mundag hutlugch shuu
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin
    Нэг мкв нь 1.250.000 - 1.650.000 төгрөг. Алтан боломж 70 ийн цутгамал 117 айлын орон сууц 2015 оны 2 -р улиралд ашиглалтанд орох 13 давхар орон сууцанд захиалга авч эхэллээ. 100 хувь төлбөл 1,250,000 төгрөгөөр, хувааж төлбөл 1,450,000 төгрөгөөр тус тус захиалга хийх боломжыг олгож байна 1 өрөө 31.2 мкв 1 өрөө 31.5 мкв 1 өрөө 31.8 мкв 1 өрөө 32.0 мкв 1 өрөө 36.2 мкв Давхарын сонголт цөөхөн үлдлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын байран дээр ирж авна уу. Хаяг Багшийн дээд Сонор плаза Утас 94701111, 91818383, 89013858. 8 хувийн зээлээр худалдахгүй
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025