Их наран улсын сумогийн дэвжээнд зодоглож монгол түмнийхээ бахархлыг төрүүлж яваа хүү бол Хакухо М.Даваажаргал билээ. Домогт аваргын амжилтад эн зэрэгцэн очсон түүнийг Япон улсын иргэншилтэй болох тухай асуудал байсхийгээд л яригддаг болж. Түүнийг Японы иргэншилтэй болох гэж байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан. Харин тэрбээр “Хүүгээ сүмогийн аварга болгох мөрөөдөл бий. Гэхдээ японы иргэн болохгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Түүний аав Ж.Мөнхбат гуай ч сэтгүүлчийн асуултанд “Миний хүү Японы иргэн болохгүй” хэмээн уцаарлангуй хариулж байсан санагдана.

Түүнчлэн домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтад хүрсэн түүнийг Япончууд өөрийн хүн болгон үлдээчих хүсэлтэйдээ, тэр мэт асуудлыг хөндөн, олны анхаарлыг татдаг ч байж болох. Бүр үнэхээр сумогийн соёлыг хүндэлж, эзэн хааныг дээдэлдэг бол японы иргэн болох ёстой гэсэн дарамтыг үзүүлдэг гэсэн яриа ч бас байдаг. Гэхдээ аварга маань өөрөө үгүй гэж байгаа цагт, тийм юм болохгүй л болов уу.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)