“Ажнай” Д.Бат-Эрдэнэ Чингисийн хөшөөг худалдаж авчээ

Буриадын уран барималч Даши Намдаковыни бүтээсэн Чингис хааны хөшөө Лондон хотын Марбле нуман хаалганы ойролцоо сүндэрлээд хоёр жил болжээ. Энэ хөшөөг Олимп болон Паралимпын тоглолтыг угтан Лондон хотын хөшөөний фестивальд зориулж бүтээн,  тэнд аваачсан гэдэг. Английн парламентын зарим гишүүд уг хөшөөг эсэргүүцэж Лондон хотын зүрхэнд байрлуулж болохгүй хэмээн шүүмжилж байсан. Тухайн үед Английн парламентын дарга Роберт Дэвис Чингисийн хөшөөг магтаж Англид үлдээсэн ажээ.

Харин 1,5 метр өндөртэй энэ хөшөөг тэнд байгааг дуулсан Лондон дахь монголчууд фестиваль дууссаны дараа монголд авчрах тухай ярьж эхэлсэн аж. Тэгвэл тус хөшөөг “Ажнай” тодотголт, УИХ-ын гишүүн  Д.Бат-Эрдэнэ худалдан авч, эх орондоо авчрахаар болсон юм байна. Харин яг хаана байрлуулахыг НИТХ энэ сард хуралдаж шийдэх гэнэ.

Л.Номин 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025