АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ын уран бүтээл хариуцсан захирал Отто Белл гэгч Британи залуу 13 настай бүргэдчин охиныг нэг долларын гэрээгээр хуурч кино зураг авалтанд оруулсан тухай бид өмнө нь нийтэлж байсан билээ. Түүний гэрээний булхай хэвлэл мэдээллийн орчинд ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.

Мөн цэнхэр үст Э.Цэрэнгийн тэмцлээр өвөл хийгдэх 40 хувийн зураг авалтын төгсгөлийг шинэ гэрээгээр хийхээр охины эцэг эх төлөвлөгөө гаргасан. Тэгвэл энэ сарын 22-нд Япон улсын жуулчид бүргэдчин Н.Айшолпан охинтой мөн гэрээ байгуулж киноны зураг авалтаа эхэлсэн гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Японы жуулчдын зураг авалт ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд зургаа дуусгамагц охиныг Арабын Дубай хотоор зугаалуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Охиныг Дубай хотоор зугаалуулах болсны учир гэвэл казак хэлтэй нэгэн Япон жуулчин Арабд “Бүргэдийн” талаар зэрэг горилохтой холбоотой гэнэ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
П.Урнаа
Сэтгэгдэл (12)