Ерөнхийлөгчийн гэргий байраа зарна

Мексикийн Ерөнхийлөгчийн гэргий Ривера дөрвөн сая ам.доллараар худалдан авсан байраа зарахаар мэдэгдээд байна. Түүний байр Мехико хотод байрладаг бөгөөд гэр бүл рүү нь довтлох, гүтгэх явдал тасрахгүй байгаа учир ийм шийдвэрийг гаргасан гэнэ. Тэрбээр “Би өөрийнхөө ажлын хөлсөөр ийм байшин бариулчихаж чадахаа юуг нь нуух вэ?” гэжээ.

Хөрөнгө чинээтэй тэргүүн хатагтай дараагийн байраа төлөвлөчихсөн учир ийм шийдвэр гаргасан байх гэж хүмүүс таамаглаж байгаа аж. Түүний нөхөр Энрике Пенья Ньето гэр бүлийнхээ мэдэлд байдаг үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд ил байлгахаа амалж байсан байна. 

П.Урнаа 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025