“
Люмино” хамтлагийн дуучин Бажид гэргий нь гурван сайхан хүүхэд төрүүлж өгөөд буй. Ойр ойрхон гурав төрсөн гэхэд үзэмж байдал нь хэвээрээ сайхан л харагдана. Гэр бүлээрээ гоёдог Бажи “Байгаагаараа л байх дуртай” гэдгээ хэлж байсан удаатай. Тэгвэл түүний эхнэр ч мөн өөртэй нь адилхан үзэл бодолтой нэгэн бололтой. Хэзээнээс халимаг засалттай, өдгөө ч стильдээ үнэнч хэвээрээ байгаа нь энэ.
Бажигийн тухайд од гэхэд ааваасаа чимээгүй амьдардаг нэгэн гэхэд болно. Гурван ч хүүхдийн аав, ээж болцгоосон эдний гэр бүл хамтдаа олны өмнө гаралгүй удсан. Харин саяхан нэгэн киноны нээлтэд хүрэлцэн ирэхдээ манай дуранд өртсөн юм.
П.Урнаа
Сэтгэгдэл (3)