Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулуун эрхмийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгаад урлагт хайртай монголчууд сэтгэл зовж буй биз ээ. Тэрбээр гадаадад мэс засалд орох шаардлагатай болсон учраас монголчууд гар сунгах туслахыг бие биедээ уриалж байсан. Тэгвэл тэрбээр Солонгос улсад анхны хагалгаандаа амжилттай орлоо гэсэн сайхан мэдээ байна.

Харин дараагийн хагалгаа буюу элэг шилжүүлэн суулгах хагалгааг Япон улсад хийлгэхээр болжээ.Тиймээс элэгний донор хайж байгаа тухай ойрын эх сурвалж нь хэлж байна.
Япончууд Цэндийн Батчулуун эрхэмд тусалж, хандив цуглуулахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (8)