Хөрөнгийн биржээс хусагдахдаа зүгээр ч нэг буучихалгүй өрийн данстай сугарсан Х.Алтай ажин түжин байна. Яахав 10 сая төгрөг гэдэг бэлтэй хүнд бол бохьны мөнгө төдий тул яг ч өр, ширэнд унажээ гэж хөөрхийлөх нь эелдэг бус юм. Нэртэй дипломатчийн хүү маань яаж яваад ч тийм хоморгонд өртчихдөг юм, таах аргагүй.

Түүний гэргий мөн л сурвалжит хатагтай бөгөөд дээдсийн хүрээлэлд хөөрхөн сайхан бэрүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. А.Саян охиноо хөтлөн алхах залуу ээж аальгүй гэгч нь дэрвэгэр хормой дэрвүүлэн яваа харагдсан. Ц.Авиддарийн имиж ер нь ийм бололтой. Саяхан болсон M1NT баарны нээлтийн партид мөн ийм загварын даашинзаар гангарсан байсан юм. Эдний наран гэрэлт ганц охин “British school”-ийг сонгожээ.
Б.Уян
Сэтгэгдэл (9)