Бээжин хотноо болсон Олон улсын дизайнер, загвар өмсөгчдийн “FID’e fashion weeks” наадамд амжилттай оролцож байсан модель Т.Оюун-Эрдэнийг ур чадвартай модель гэдэг. Тэрбээр “Super model of Asia Pacific-2011” олон улсын тэмцээнд амжилттай оролцон “Best figure” буюу “Хамгийн сайхан бие галбиртай модель” гэсэн шагналыг гардаж байсан юм.
Тэр бүр хэвлэлийнхний хараанд өртөөд байдаггүй хэрнээ ёстой л" рекламны мангас" гэмээр нэгэн гэж түүнийг хэлэхэд болно. Түүний тоглоогүй реклам тун цөөхөн байдаг. Рекламанд тоглох ханш нь хүртэл өндөр тэрбээр чадварлаг моделиудыг ардаа орхисон, өсөх ирээдүйтэй модель билээ. Модель хүнд байх ёстой чанар Т.Оюун-Эрдэнэд бүрдсэн гэж болохоор. Хувирах чадвартай, бие галбир нь ч тэр, алхаа гишгээгээрээ ч бусад моделиудаасаа ялгардаг.
Тэгвэл тэрбээр бусдын жишгээр “Өнөөдөр” киноны гол дүрд тоглож сайхан бие, залуу насаа дэлгэцэнд мөнхлөөд амжсан байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус киноны нээлт дээр тэрбээр хамтран тоглосон залуутай хөтлөлцөн ирсэн ч, түүний найз залуу нь түүнд баглаа дүүрэн цэцгийн баглаа, халуухан үнсэлтээр бэлэг барьж байх агшин манай зурагчны дуранд буусан байна.
Элдэв хэл аманд өртөж, чинээлэг эрчүүдийн том машинд тухалж, өврийг нь дулаацуулдаг миссүүдийн хажууд тэрбээр тэс өөр сонголт хийсэн байна шүү. Үе тэнгийнхээ нүдэнд дулаахан залууг сонгосон харагдана.
М.Сонор
Сэтгэгдэл (19)