”Улстөрч ах нартаа шүүдрийн дуслаар цай чанаж өгөхсөн”

“Монголын улс төрд амьд нь баба, өнгөрсөн нь гого болдогсон. Одоо амьдаараа улс АМЬТАН гэрэл цацруулсан, ариун ХУВИЛГААД болсныг сая мэдлээ...Буг, сүг гэсэн чинь бурхад, хувилгаад болтлоо, "чөмгөө дундартал" биднийгээ бодсон улс төрч ах нартаа шүүдрийн дуслаар цай чанаж өгөхсөн.” хэмээн М.Буянбадрах эрхэм бичсэн байх юм. МУИС төгссөн, оршин суугч, замын хөдөлгөөнд оролцогч, үйлчлүүлэгч, үзэгч, хэрэглэгч, худалдан авагч, бас сэтгүүлч гэх тодотголуудаар өөрийгөө хэн болохыг хэлдэг түүний харах өнцөг содон. Илэрхийлэх байдал нь ч содон. Тиймээс ч өнөөгийн улстөр, нийгмийн нөхцөл байдлыг тэр ийн харж байгаа биз ээ.

Түүнчлэн сэтгүүлзүйн салбарт яах аргагүй ялгарч ирсэн тэрбээр шинэ сонин юмыг сэдэж, санаачлан, хөрсөн дээр буулгахдаа гаргуун нэгэн. Пи-Арын шинжлэх ухааныг Монголд ойртуулахад чамгүй зүтгэл гаргасан тэрбээр “Монголоо хайсан Монгол” төслийн хүрээнд үзэгч олонд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж, “Хүрээлэн амьд ертөнц” цуврал нэвтрүүлгээрээ хамтран зүтгэгч  У.Ганбаярынхаа хамт  “Балдорж” шагналын эзэн болсон билээ.

Б.Билэгт

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025