“Шинэ үе” продакшны хоёр жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд болж байна. Шүүх хуралд Улсын яллагч Б.Бямбадагва, даргалагчаар тус шүүхийн шүүгч Н.Батсайхан оролцож байна.

Солонгос руу эмчилгээнд явсан Д.Оюунтуул Ц.Алдармааг уучилсан гэдгээ мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэж үзэж байгаа хүмүүс олон бий. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаад оногдуулсан 7 жил 10 хоногийн ялыг бууруулах магадлалтай гэгдэж буй. Ингэхийн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай юм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна