С.Жавхлангийн эхнэрийн шинэ жилийн гоёл

МУГЖ С.Жавхлангийн хоёр дахь гэргий дуучин Г.Эрдэнэчимэг гурав дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа билээ. Зохиолын дууны ханхүүд нуган үр төрүүлж өгсөн дуучин бүсгүй нярайлсанаасаа хойш олны өмнө үзэгдэж харагдаагүй.

Харин саяхан энэ жилийнхээ гоёлыг тусгайлан захиалж дээлний рекламанд тоглосон зургаа цахим хуудаснаа тавьжээ.  Уран бүтээлээсээ бүр хөндийрч, айл гэрийн журамт гэргий болсон Г.Эрдэнэчимэг нөхрөө дагаж дээл, даашинзнаас өөр хувцас өмсөхөө байсан гэж болно. Баясхийгээд л дээл, даашинзаа рекламдаж цахим хуудаснаа байршуулдаг идэвхитэй хэрэглэгч тэрээр жил бүрийн дээлний загварын тодорхойлдог гэж болно. Г.Эрдэнэчимэгийн өмссөн дээлийг хүүхнүүд оёулдаг бол С.Жавхлангийн өмссөн дээлийг эрчүүд нь дууриаж өмсдөг моод аль хэдийнээ тогтсон уламжлал болсон. Тэгвэл тун удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбогдон охид, бүсгүйчүүд даашинзны эрэлд гарсан энэ үед дуучин Г.Эрдэнэчимэг үндэсний даашинз буюу загварын дээлээ аль хэдийн сонгосон байна. Төрөөд удаагүй байгаа хэдий ч монгол үндэсний загварын дээл нь зохисон гэж ванлий.

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    Гое байнаа бид даашинзаа нэг өмсөөдл хаядаггүй биздээ алчуур тохоод ч юмуу.ганц хоер зүйл өөрчлөөдл өмсдөг ялгаа юу байна?сайхан санаа авууштай байна
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин
    bainga l neg yum tulchihsan zogsoh yum.deelnuud ni hoorondoo yalgaraad baihaar yum bn u....ungu zus,hiits zagvar ni yag l negen heviin
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025