
Дэлхийд гоо сайхны мэс заслаараа тэргүүлдэг Солонгос улсын охид бүсгүйчүүд өөр хоорондоо ялгагдахааргүй адилхан харагддаг нууц биш. Энэ нь олны танил жүжигчид дунд нэлээд ажиглагддаг билээ. Тэгвэл саяхан Солонгосын хоёр жүжигчин бүсгүй тун адилхан мэс засал хийлгэж ихэр юм шиг харагдах болсоныг хэвлэлийнхэн нь онцолсон байна. Царай төрхөөрөө танигдахын аргагүй адилхан харагдаж буй эдгээр хоёр жүжигчин бүсгүйчүүдийг хаанаас нь харсан ч ихэр юм шиг харагдаж байна.

Хамгийн сонирхолтой нь сүүлийн үед ийм царай төрх моодонд ороод байгаа гэнэ. Тийм болохоор жүжигчин бүсгүйчүүд анхдагч нь болох гэж хичээсэн ч зэрэгцдэг нь харамсалтай хэмээн шуугиж байгаа аж.



М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна