Өнөөдрийн онцлох зургаар энэ зураг тодорлоо. Ерөнхий сайдынхаа албан тушаалаас буугаад удаагүй байгаа экс Ерөнхий сайд Н.Алтанхуягт "танхай эмээ" тун догь дээл өмсүүлж зургийг нь цахим хуудсандаа тавьсан байна.

Харин үүнийг харсан УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулгын том хүү Жавхлан, Н.Алтанхуягыг дуурайж зургаа тавьж олны анхаарлыг татаад байгаа аж. Улс төрийн асуудал бүү хэл аавыгаа сайд болсоныг мэддэггүй Б.Жавхлан хөрөнгөлөг ноёнтны хүүхэд ямар байх ёстойг утгаар нь харуулдаг нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Гэтэл сүүлийн үед аавыгаа Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн тоонд орчихсон явахаар гэнэт сөхөө авсан гэлтэй цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгчдийн анхаарлын төвд байгаа ерөнхий сайдын асуудлуудыг цаг алдалгүй найзууддаа хуваалцаж танхай эмээтэй хүртэл найз болж хэлсэн ярьсан бүхнийг нь хэл үггүй дууриаж байгаа нь энэ. Харин хэнд нь илүү зохисон байна?


М.Сонор
Сэтгэгдэл (1)