Харгис цаазын эсрэг Обама юу гэх бол...

“Исламын улс” хөдөлгөөний дайчид барьцаалсан 26 настай Абдул-Рахман Кассигаг цаазалж буйг харуулсан бичлэгээ олон нийтэд цацсан байна. Үүнээс гадна  Сирийн цэргийн 18 албан хаагчийг цаазалж буй бичлэгийг мөн олон нийтэд цацжээ. 

Цаазлах үйлийг гүйцэтгэгчид  нүүр царайгаа нуугаагүйгээс гадна Ирак, Америкийн  цэргүүдийг хүйс тэмтэрнэ хэмээн заналхийлсэн аж. Америкийн энэ иргэнийг өнгөрсөн оны аравдугаар сард Сирид барьцаалсан бөгөөд  түүнийг лалын шашинд оруулж, Питер гэх нэрийг нь өөрчилж Абдул-Рахман болгосон байжээ. Бичлэг хийхдээ урьд урьдынхаасаа өөрөөр хандаж аллагыг үйлдэж буй хүмүүсийн нүүр царай, уг үйлдлийг хийж байгаа газар орон нь ч мэдэгдэхээр байсан гэнэ. Эцэг эх нь Питер хүүгээсээ долдугаар сард захидал авсан бөгөөд “би үхэхээс айлгүй яах вэ, гэхдээ яахаа мэдэхгүй, найдвар байгаа эсэхээ асуух боломжгүй байгаа нь хамгийн хэцүү” гэж бичиж байжээ. Ийн Америкийн хэд хэдэн иргэдийг цаазаар авч байгаа Лалынханд Обама ямар хариу өгөхийг харах л үлдээд байна хэмээн хэвлэлийнхэн бичсэн байна.

Б.Сайхан 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025