Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Ньюанс” хамтлаг энэ сарын 19-нд ДБЭТ-т тоглолтоо хийхээр болсон байна. Жил бүр Олон улсын театрын баярын өдөр тоглолт хийдэг уламжлалтай тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шинээр туурвисан уран бүтээлүүдээ хүргэхээр “Granada” попера концертынхоо бэлтгэлийг хэдийнэ хангажээ. Концерт үзэхээр ирсэн үзэгчдийг Nuans-ынхан улаан дарс, цэцгийн баглаатай угтаж, улаан хивсэн дээр алхуулна гэж байна.

Тус хамтлагийнхан ирэх жилийн гуравдугаар сард ОХУ-ыг зорьж, аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр болжээ. Тэд өмнө нь ОХУ-ын Буриад улсын Үндэсний Телерадио Компанийн 50 жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцож, Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын болон Агинский район, Улаан-Үд, Чита хотод зочлон, “Лучшие песни для Мамы” концерт тоглож байжээ.
Дашрамд дуулгахад,“Granada” тоглолтын тасалбар худалдаанд гараад эхэлжээ.
Л.Номин
Сэтгэгдэл байхгүй байна