
Анхан шатны шүүхээс 7 жил 10 хоногийн ял авсан жүжигчин Ц.Алдармаагийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд болно. Зарим хүмүүс түүнд оногдуулсан ялын хэмжээг “хүндэдсэн” гэж харж байгаа. Харин жүжигчин Д.Оюунтуул өнгөрсөн долоо хоногт эмчилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьсон юм.
Д.Оюунтуул эмчилгээний зардал 30 сая төгрөгийг Ц.Алдармаагаас нэхэмжилж, авсан гэх мэдээлэл байгаа. Ц.Алдармаагийн өмгөөлөгч хэлэхдээ Д.Оюунтуулын эмчилгээнд шаардагдах бүх зардлыг гаргаж өгсөн гэсэн. Тэгэхээр Ц.Алдармаа 30 сая төгрөгөөр түүний хохирлыг барагдуулаад байгаа бололтой.
П.Урнаа
Сэтгэгдэл (8)