Өдгөө Монголын уул уурхайн талбар дахь тэрбумтнуудын нэг болсон Р.Базарыг дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр гэдгээр нь хүмүүс мэддэг. Ерээд оны дунд үеэр аавынхаа бизнест тусалж дэмжсээр нэг л мэдэхэд уул уурхайн салбарт хүч үзэх болсон тэрбээр насаараа идээд ч үл барам их хөрөнгөнд эзэн суусан. Түүний бизнесийн эхлэл ашигт малтмалын газраас нэлээд олон тооны лиценз авснаас үүдэлтэй гэх юм билээ. Хөрөнгө мөнгөний хувьд өдөр өдрөөр өсөн дээшилж тэрбумтны хэмжээнд хүрчээ. Харин түүний хувийн амьдрал тун ч адармаатай. Угийн гүйлгээ ухаан, эдийн засгийн чамгүй мэдлэгтэй тэрбээр анхны гэргий хүүхдээ орхин арлын оронд алдар цуугаа мандуулсан дуучин Д.Оюунтүлхүүртэй амраг явдлын холбоо тогтоож найман жил хамтран амьдарсны эцэст хоёр тийш болсон. Түүнчлэн өмнөх эхнэрүүдээсээ нэг, нэг хүүхэдтэй “Баян” Базараагийн бага хатнаар Оюу хэмээх бүсгүй тодорсон билээ. Нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан Д.Болдын “Захиа” дууны клипээр олны танил болсон залуухан бүсгүй хөрөнгөлөг нөхөртөө мөн л нэг хүүхэд төрүүлж өгсөн. Харин хадмууддаа хаялага сайтай хэмээгддэг Базараа Зайсанд хаус авч өгөхөөс гадна хүргэн хүүгийн хүч, хөрөнгөлөг эрийн шийр зааж хадам аавдаа шинэхэн “Range Rover” бэлэглэсэн гэдэг. Мөн өөрөөсөө олон насаар дүү гэргийнхээ боловсролд анхаарч Сингапур улсад хэлний бэлтгэлд суулгахаас эхлээд их л тойлж байгаа юм байх. Ямартай ч Зайсангийн “Анома” хотхоны хөршүүдээ амыг нь ангайтал машин сольж унаж, байрны гадаах цэцэрлэгээ засаж тохижуулан бэл нүнжгээ гайхуулж, хамгийн цэвэрч оршин суугчаар хүртэл тодорч явсан ноён Базараа байраа сэлгээд багагүй хугацааг үдэж буй гэнэ. Нийслэл хотын альхан талд нялх амрагтайгаа амьдарч байгааг харин бурхан л мэдэх байх.

Тэгвэл түүний хоёр “Оюу”-гийн өмнө ханилан сууж байсан анхны гэргийг нь Нараа гэдэг. Түүнийг дуучин Д.Оюунтүлхүүртэй Хөгжим бүжгийн коллежид хамт суралцаж байсан үеийнхээ хайрыг дурсан байж суухад хадам ээж нь ярилцлага өгч, охиноо өмөөрөн Оюунтүлхүүрийг гоочилж байсан удаатай. Гэвч баян нөхөр нь нэг л өдөр эргээд ирэхэд нүүр өгөлгүй эгнэгт танихгүй хүн шиг байхаар шийдсэн түүнийг хатуу зарчимч, хатан ухаантай нэгэн гэдэг. Ингэхэд Нараа бүсгүйн дүү ерээд оны үед залуусыг байлдан дагуулж байсан нэгэн “Boy band” хамтлагийн гишүүн гэнэ лээ.
М.Сонор
Сэтгэгдэл (4)