Английн зард гарсан алан хядагч эмэгтэй “бэлэвсэн цагаан” хочит Саманта Льютуэйт амь үрэгдсэн тухай мэдээлэл Оросын хэвлэл гарсан байна. Түүнийг амиа алдсан гэж Английн Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлсэн хэмээн бичжээ.

Льютуэйт амиа золиослогч, алан хядагчийн гэргий байсан учир “бэлэвсэн цагаан” хочтой болжээ. Тэрбээр Украйны “Айдар” хэмээх сайн дурын батальонд мэргэн буучаар ажиллаж байсан гэдэг албан бус мэдээ байдаг. Түүнийг Украйн улстай ямар нэгэн холбоогүй харин Сири Иракийн нутаг дээр бусниулагч “Исламын улс” бүлэгтэй холбоотой байсан хэмээн таамаглаж байгаа юм байна.
Гэхдээ түүнийг интерполоор одоо хүртэл эрэн сурвалжилсаар байгаа аж.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна