Rokit bay буюу Пуужин Баяраа гэх реппэр залуу олны танил болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан тэрбээр “Маргаашгүй” гэх уран сайхны киногоор анх гарч ирсэн. Тэгвэл тэр дэлгэцийн бүтээлд хоббитой талдаа бололтой.

Учир нь найруулагч Э.Оргилын “Алтан ус” кинонд реппер Gee-тэй хамтран тогложээ. Пуужин Баяраа “Би энтертайнмент талын бүх чиглэлийг сонирхдог. Ялангуяа киног шүүмжлэх талаас нь их шимтэн үздэг учраас кинонд тоглох сонирхол байдаг. Цаашдаа ч кинонд дүр бүтээнэ гэж бодож байна” хэмээн ярьж байна. Тэгэхээр цаашид Пуужин Баяраагийн дүр бүтээсэн кинонууд шил шилээ дарж мэдэх нь ээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна