УИХ-ын дарга З.Энхболд ирэх оны төсөв батлагдсаныг өөрийн жиргээгээрээ олон нийтэд дуулгаад буй. Тэгвэл түүнд Сангийн Дэд сайн асан Ч.Ганхуяг “Баяр хүргэе. Амжилт хүсье. Засаад, залруулаад урагшаа зүтгэх үлдлээ.” гэсэн дотно жиргээ илгээв. Хутагт овогтын үргэлжлэл Ч.Ганхуягийн тухайд МАН-ын гишүүн. Дэд сайд байхдаа талхны үнэ мэдэхгүйгээсээ болж “талх” гэх хочтой болж байсан билээ.

Саяхан л АН-ыг муулж суусан тэрбээр ийн өөрчлөгджээ. Тэрбээр “Эрх баригчид улстөр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг гол асуудлууддаа анхаарлаа төвлөрүүлээд, ажлаа хийх хэрэгтэй. Түүний оронд жаахан мөнгө олохоор нь гурав хоног наадахын тулд Хүй долоон худагт 50 тэрбумын хөрөнгө хаяад байвал утгагүй шүү дээ. Асуудалд торгон мэдрэмжтэй хандаж, эрэмбэлэх нь чухал. Үндсэндээ улсаа авч явах чадваргүй гэдгээ дахин дахин батлахаа болих хэрэгтэй... Бизнестэй холбоотойгоор АН-ынхан их муухай авирлаж байна. Тухайлбал, аливаа тендер, бизнесийг АН-ын гишүүн л авах ёстой мэт байж боломгүй үзэгдлүүд ажиглагдсан. Саяхан л мөр зэрэгцэн өрсөлдөж байсан компаниудаа дарж авахын тулд улстөр хийж байна шүү дээ.” хэмээн ярьж байсан нь саяхан. Тэгвэл түүний байр суурь төрөл арилжсан бололтой.

Б.Билэгт
Сэтгэгдэл (4)