Нийслэлчүүд тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

 “Их хотын хямдрал 375” худалдаа 2 дахь жилдээ Чингис хааны талбайд болон нийслэлийн 6 дүүргийн томоохон талбайд болж өнгөрсөн билээ. Тэгвэл нэгдсэн тоон мэдээнээс үзэхэд Чингисийн талбай дээр нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага нийслэлийн иргэддээ зориулж  бараа бүтээгдэхүүндээ 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна. Энэ жилийн  хямдралтай худалдаанд өмнөх онд орж байсан аж ахуй нэгжүүдээс гадна шинээр олон аж ахуй нэгжүүд нэмж оролцжээ.

Хямдралтай худалдаанд ойролцоогоор 300 орчим  мянган иргэн оролцож 1 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийжээ. Нийт худалдан авалт хийсэн иргэдээс 375 азтанг тодруулж аж ахуй нэгж байгууллагууд шагнан урамшуулсан байна.

Б.Билэгт 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025