Улсын төсөв батлах асуудал сандал ширээний маргаанаас илүү чухаг байлтай. Гэвч тэдэнд яарсан шинж ер байхгүй нь харамсалтай. Юм бүхний үнэ тэнгэрт тултлаа хадаж ард түмний амьдрал улам л хэцүүдэж байгаа өнөө цагт тэд сандал ширээ ярьсаар хийх ажлаа Төв банк, Эдийн засгийн байнгын хорооны хэдхээн гишүүдэд хариуцуулчихсан байгаа нь харагдана.
Тэгвэл Төв банк ирэх оны төсвийн төсөл, Улсын нэгдсэн төсөв болоод 2015-2016 оны Төсвийн төсөөлөлд дүн шинжилгээ хийж найман заалт бүхий санал гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн аж.

Үүнд: Ирэх оны Улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар батлах ба төсвийн нийт зардлыг хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах, 2017 онд Засгийн газрын төлөх 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өр зэргийг төлөх санхүүгийн эх үүсвэрийг 2015-2016 оны төсвөөс бүрдүүлэх гэжээ.
Тухайлбал 30 хувийг 2015 оны улсын төсвийн хуримтлалаас, 40 хувийг нь 2016 оны улсын төсвөөс тус тус бүрдүүлэх харин үлдсэн 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гэсэн саналуудыг тусгасан байна.
Ямартай ч Төв банкны энэхүү саналыг төр түмэн нүдээрээ тунгаан харах л буй за. Харин зарим улстөрчид өнөө жилийн төсвийг хэт өөдрөгөөр харсан. Ингэхдээ 7.1 их наяд төгрөгийн орлого олно гэж ярьж буй.
Хармсалтай нь ийм их тоог ам бардам ярьдаг ч, алдагдалтай баталчихаад тодотгол хийе хэмээн хөдөлсөн галт тэрэгний араас гүйдэг онигооны түүх олон бий. Тэдний хайхрамжгүй байдлын “балаг”-ийг ард түмэн үүрдэг шүү дээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна