Та шинжилгээ өгөх гэж байна уу?

Шээс бол эрүүл мэндийн нэгэн толь гэдгийг мартах учиргүй. Шээсний шинжилгээг  тухайн хүний бие махбодийн өөрчлөлт, ямар өвчний шинж тэмдэг буйг мэдэхийн тулд өгөх шаардлагатай. Бидний амьдралд шинжилгээ өгөх шаардлага нэг бус удаа тохиолддог. Шинжилгээний хариу үнэн зөв гарах эсэх нь шинжлүүлэгч биднээс бас шалтгаална. Учир нь бид шинжилгээ өгөхийн тулд юуг анхаарах ёстойг мэдэж байх хэрэгтэй.

Нечипоренко ба Зимницгийн аргаар шээсний шинжилгээ өгөх

Шээсний ерөнхий шинжилгээний хариугаар илэрхий эмгэг илрээгүй ч лейкоцитууд ба эритроцитууд нь бага зэрэг өндөр гарсан, өөрөөр хэлбэл ямар нэг эмгэг байж болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тохиолдолд Нечипоренкогийн аргаар шээсний шинжилгээ өгнө. Үүний тулд шээсний дээжийг дундаас авдаг. Шинжилгээ өгөхөд өглөөд авсан 100-200 мл шээс хангалттай. Шээс авах жижиг шилийг сайтар угааж буцалсан усаар зайлна. Андуу ташаа ойлголт гарахаас өмнө бэлэг эрхтний  ариун цэврийг сахина. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ шээсний шинжилгээ өгч болохгүй. Рашаан, эрдэстэй ус ууж болохгүй. Учир нь шээсний реакцийг өөрчилдөг аж.  

Биеийн хүчний дасгал хийдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хонгийн өмнөөс хүчний дасгал хийхгүй байх. Шээсний шинжилгээний өмнөх өдөр улаан манжин, шоколад, кофе зэрэг будагч бодис болон чихэрлэг зүйл  хэрэглээгүй байх шаардлагатай.

Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө тамхи татах, эм уух, согтууруулах бодис хэрэглээгүй байна. Хооллолт тань бусад өдрийн нормтой адил байх. Хэт их өөх тостой хоол идэх эсвэл хоолоо сойж болохгүй. Өлөн шээсний эхлэл болон төгсгөлийг авахгүй. Шинжлүүлэхийн өмнө шээсийг сэгсрэлгүй 1-2 цагийн дотор лабораторид  аваачих хэрэгтэй.

Б.Цэцэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025