Токио хотын төвд нэгэн эр өөрийгөө шатаахыг оролджээ. Тэрбээр Японы зэвсэгт хүчний үйл ажиллагааны хязгаарлалтыг цуцалсныг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлсэн байна. Өөрийгөө шатаахыг оролдсон этгээд нь Ерөнхий сайд Шинзо Абэ болон Парламентын хоёр танхимын удирдлагад хаягласан захидал, цахим бичлэгийг хажуудаа тавьсан байжээ.

Уг явдал Хибия цэцэрлэгт хүрээлэнд, Засгийн газрын байрны дэргэд болсон байна. Гал унтраагчид, цагдаа нар цаг алдалгүй ирсэн учраас амийг нь аварч эмнэлэгт хүргэжээ. Тус улсад ийм шалтгаанаар амиа золиослох явдал зургадугаар сард бас гарсан аж. Тэр иргэн Японы Засгийн газар дайчдаа хилийн чанад руу явуулахыг зөвшөөрсөн заалтыг эсэргүүцэж амиа золиослосон юм байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна