“Гала” хамтлагийн Болороогийн нөхрөөр олон танигдсан энэ шавилхан залууг “Мон Лаа”-гийн Л.Хосбаяр гэдэг. Хар багаасаа амьдрал үзэж жинхэнэ хөдөлмөрөөрөө энэ амьдралыг босгосон гэх Л.Хосбаяр орчин үеийн баян залуучуудыг тэргүүлдэг нэгэн. Өдгөө МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарын туслахаар ажиллаж байсан тэрбээр монголын алдарт бөхчүүдтэй үй зайгүй найзууд. Сумогийн аварга М.Даваажаргал, МУГТ Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Ч.Санжаадамба гээд түүний том биетэй бахь найзуудын нэрсийг жагсаавал нэлээд урт жагсаал гарна.
Арлын Японоос Хакухо М.Даваажаргалыг ирэх бүрт нь хаммер машины цуваагаар тосож авдаг нууц баян залуу бол Л.Хосбаяр. Мөн гадны алдартай дуучид, одууд ирэхэд хаммерийн цувааг явуулдаг хүн бол мөн л энэ эрхэм. Хайрт гэргийгээ хаана ч явсан халхавч хийн дагуулж явах Л.Хосбаяр гэргийгээрээ юу ч хийлгэдэггүй гэсэн шүү. Хуруу хумс нь муухай болчих байх гэсэн үүднээс ингэж хайрладаг гэнэ лээ. Цаг зав гарах үедээ гадаад руу гэр бүлээрээ аялж, мөнгийг хэмжээгээрээ үрдэг гэх Л.Хосбаярыг танилцуулахад ийм байна.
Нэгэн цагт дуулж явсан эхнэрээсээ илүү олны танил Л.Хосбаяр нууцлаг баян эр. Ирээдүйн монголын тэрбумтан нартай энэ зэрэгцэн өрсөлдөх хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж яваа нэгэн гэж болно хэмээн ойр дотныхон нь шивнэлдэх юм билээ.
М.Сонор
Сэтгэгдэл (2)