Алтан гадастай ганцхан мисс

Мисс Б.Гантогоо миссүүд дотроо “алтан гадас” одонг энгэртээ гялалзуулсан ганцхан мисс гэж болно. Монголынхоо нэрийг гадаадад хэд хэдэн гаргаж явсан хэдий ч гавьтай зүйл хийгээгүй Б.Гантогоог алтан гадас авахад хэн бүхэн шүүмжлэлтэй хандсан.

“Алтан гадас” одонг ямарваа нэг уран бүтээл хийж тэр нь ард түмэнд үнэлэгдэж хүндлэгдсэн бол энэхүү одонг авах эрхтэй. Гэтэл загварын тайзнаа залуу насандаа хэдхэн жил тайзнаа гунхаж олон улсын тэмцээнд хэд хэдэн дэд байр эзэлсэнээр нь энэ одонг өгчихдөг бол их олон мисс, топууд энэ шагналыг авах байхдаа хэмээн хэвлэлээр шуугисан. Харин алтан гадас авсанаасаа хойш олны өмнө үзэгдэж харагдаагүй Б.Гантогоо саяхан нэгэн үйл ажиллагаанд үзэгдэж харагдсан байх юм. Айл гэрийн журамт гэргийн үүргийг ягштал биелүүлж яваа алтан гадаст мисс маань нэлээд жин нэмсэн харагдаж байна.

Гэр бүлтэй болж ээж болсоноосоо хойш гэрээсээ хамраа цухуйлгаагүй тэрээр  алтан гадас авсанаасаа хойш ийн олны өмнө үзэгдэж харагдаад байгаа нь энэ. Одоо харин алтан гадас гэх энэ үнэ хүндтэй шагналыг авсан хүн ямар ажил хийж ард түмэн болоод салбарынханаа алмайруулахыг харах л үлдээд буй. Ямартай ч ээжийн үүргээ зуун хувь биелүүлж гүйцсэн Б.Гантогоо одоо тайзнаа дахин гарах л үлдээд буй. Тайзнаа гарахгүй юмаа гэхэд салбарынханаа дэмжсэн ганц ч гэсэн ажил хийх биз ээ.

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Гийчин
    Гантогоогоос илүү энэ нийтлэлийг бичсэн хүн нь таалагдахгүй байна. Үнэхээр мэдлэг нимгэнтэй боловрол дорой юм
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    мэдэрлээ кк
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    мунхаг төртэйгээ тэдэрлээ
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025