Од болох хүсэлтэй хүмүүс!

Сайнаар ч, саараар ч бай хэвлэлийн баатар болох дуртай, ямар ч аргаар хамаагүй олонд танигдах хүсэлтэй хүмүүсийн тоо олширчээ. Мэдээллийн сайт, сэтгүүл, сонин, зурагт гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичүүлж, яриулж, хэлүүлж суух сонирхолтой баатрууд олширсон гэсэн үг.  Нэг талаараа энэ нь өөрсдийгөө нийгэмд таниулах гэсэн хүсэл эрмэлзлэл нь байх. Нөгөө талаар  мартагдахгүй байхыг хүссэн, хувийн амбицтай байж ч болох.  Гэвч зарим нэг нь өөрсдийгөө худлаа магтуулж, дөвийлгөж, “од” болох гэж улайран зүтгэдэг болжээ.  Тиймээс   сайнаар ч , муугаар ч заримдаа бүр хэт хэтрүүлэгтэйгээр  хэвлэлээс салдаггүй хэсэг бүлэг хүмүүсийн тухай  мэдээлэл хүргэе. Хэвлэлийнхний соргог хараанд сайн дураараа өртчихөөд эргээд тэднийг  “шар”-ын араас хөөцөлддөг гэж худлаа шоу хийдэг хүмүүс ч цөөнгүй болсон билээ.

Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр гэх Э. Одгэрэл

Энэ бүсгүйн тухай мэдээлэл хаана л бол хаана бараг байнга  гардаг. Сүүлдээ ч гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр гэж ирээд л бичигддэг болсон. Бас болоогүй кино ертөнцөд цахиур хагалж байгаа гэх. Тэр бүү хэл сүүлийн үеийн кино зохиолч, найруулагчид Э. Одгэрэлийг кинондоо тоглуулах гэж улайран зүтгэдэг болсон тухай мэдээлэл хэвлэлээс тасархаа болив.  Гэтэл начир дээрээ энэ эмэгтэй бол жүжигчин биш. Ганц нэг кинонд тоглосон нь үнэн. Гэвч хэл ярианы өнгө нь ч тэр, биеэ авч явж байгаа байдал нь ч нэг л биш гэдгийг кино шүүмжлэгчид хэлнэ. Кино шүүмжлэгч битгий хэл айлын найман настай жаахан хүү  "SBN" телевизийн олон ангит "Гэр" хэмээх кино үзэж сууснаа Э.Одгэрэлийг хараад “Энэ эгч ямар ядаргаатай ярьдаг юм бэ? Хурдан хурдан ярьчихгүй “маяглаад” байх юм гэж хэлж байсан гэдэг. Үнэхээр ч хэтэрхий сайхан хүүхэн учраас ам хэл нь эвлэх гэж бөөн юм болдог юм болов уу гэж бодогдохоор...   

“Гончигдоржийн гоё бэр”  гэх Энхлүүн

Энхлүүн гэх энэ эмэгтэйг загвар өмсөгч гэх. Магадгүй сонирхлоороо өмсөж байсныг үгүйсгэхгүй. Ингэж хэлж байгаагийн учир нь тэрбээр загварын ертөнцөд цойлж гарч ирсэн амжилтгүй нэгэн. Гэвч сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа олонтаа гарах болж. Бичиж бололгүй яахав, гол нь үнэн, худлыг дэнслэх хэрэгтэй. Түүнийг  “Гончигдоржийн гоё бэр” гэх нэрийг өөртөө өгчээ гэж найзууд нь хошигнодог гэх. Арга ч үгүй биз зарим нэг сэтгүүлийн дугаар алгасахгүй ийн бичиж, магадгүй бичүүлж байгаа учраас тэр юм.   Баттай эх сурвалжийн дуулгаснаар Энхлүүн нь ямар нэг сургууль соёл дүүргээгүй, боловсрол эзэмшээгүй нэгэн юм байна. Тэгсэн атлаа өөрийгөө “Гончигдоржийн гоё бэр” хэмээн “цоллож” бас болоогүй нөхрөө ч өөд нь татаж худлаа бичүүлдэг болж таарч байна. Уншигч та бүхэнд нэг л мэдээллийг дуулгахад Энхлүүн гэх энэ бүсгүйн хань Г.Эрдэмхишиг   “Pennsylvania”-ийн “Lehany”-ийн их сургуульд суралцаагүй юм билээ.  Төрсөн дүү болох Г.Төрхишиг нь уг сургуулийн дүүргэснийг ойр орчмынх нь хэлдэг юм.

 “Нялх амраг”  Г.Сарангэрэл

Хар тамхи хэрэглэсэн, худалдан авсан хэргээр 1.6 жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэл гэх эмэгтэй байна. Тэрбээр Х.Тэмүүжин сайдтай янаг амрагийн холбоотой байсан нь нийгэмд сенсаци болов. Хэрэв жирийн нэг ийм охин байсан бол хэн ч мэдэхгүйгээр хуулийн өмнө хариуцлагаа үүрээд ялаа эдлээд гараад ирэх байв. Гэвч энэ 19 настай эмэгтэй Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай байсан гэдгээ заралж хэвлэлийн баатар болоод авсан. Нэг хэсэг нь Г.Сарангэрэлийг хар тамхичин, хүмүүжил муутай замбараагүй хүүхнүүдийн нэг хэмээн бичих болж. Харин нөгөө хэсэг нь амьдрал мэдэхгүй жаахан охин, Х.Тэмүүжинг хорлох гэсэн цагдаагийн хуучин дарга нарын явуулга гэж өмгөөлж эхлэв. Ямар ч байсан санаатай, санаандгүй үл мэдэгдэх шалтгаанаар хэвлэлээр дамжуулан олны танил болж байгаа дараачийн хүн бол Г.Сарангэрэл яах аргагүй мөн юм.

Хүргэн бас од  Г.Дэнзэн

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн албан тушаалаа ашиглан өөрийн эхнэр буюу хамтран амьдрагч Уянгын нэр дээрх 1 сая төгрөгийн дүрмийн сантай "Говь Повер" хэмээх компанид 17 тэрбум төгрөгийн тендер өгч дуулиан тарьж байв. Тэрбээр улсаас 4 тэрбум 688 сая төгрөг аваад арилсан гэх мэдээлэл бий. Энэ дуулианаар мань хүн хэвлэлийн баатар болж үлдсэн юм. Зарим нэг хэвлэл мэдээлэл нь түүнийг гэм буруугүй мэтээр бичиж байна. Харин нөгөө хэсэг нь луйварчин, хулгайч , дээрэмчин мэтээр цоллож байна. Нэг өдөр бүхний учир шалтгаан тайлагдана. Харин сайн муу мэдээллийн ачаар Г.Дэнзээнг танихгүй хүн гэж байхаа больжээ.


Б.Билэгт
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (27)

  • Zochin
    өөрийгөө од болгох гэж яддаг хөгийн амьтад их болжээ, энхлүүн ,сарангэрэл энэ тэр ч юу ч билээ кк ккк
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • zazaza
    zaaas chi odoo boli. hiisen buteesen gaviagui ur huuhedteigee niilj ail ger uimuulsen eriin hachig bolj talhnii munguu oldog iimerhuu huuhnuud gadnaasaa gyalantsag bailaa geed nugliin uree hezee negen tsagt edelj l taarna daaaa
    2014 оны 11 сарын 13
  • Зочин
    YANAH MARTA gegch sukhbaatariin huuhed naranbileg ni etseg ekhteigee niileed biye unelj talha olj bna.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin
    iim balair yumnuudiig muu muuhaigag ni unen zuvuur ilchleed niigemd jigshuuleed uguuch eeeee
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • 11111111
    Odgerel ch biluu 1 yumiig goo uzesgelengiin ohin tenger genee bolij uz boon mes zasal biz dee Nandiagiin show-d orohdoo aihdaa hurtel aaliguitehiig ni haraa biz dee yantsaglaad l yadsan tolog tsarait hunii hel yaria tarhinii ajillagaag ni haruuldag gej shinjleh uhaan uzdeg
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • odd
    neree odgerel ch arai dendvv aimar ewgvi yardiin bnle umnuusni hoshnogo ylaimaar hahaha
    2014 оны 11 сарын 13
  • зочин
    Аливаа мэдээлэл бодит үнэнд тулгуурласан байх ёстой Худлаа өөрсдийгөө ичихгүй магтаж байгаа тэнэгүүдийг бичсэн сэтгүүлч яахаараа бурууддагийн
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Одгэрэлд атаархаад хэлэх хэлэхгүй үгээр доромжилж бичиж байгаа чи болиоч??? энэ эмэгтэй үнэхээр биеэ сайхан авч явдагт бахархаж байна,Монголы нэг ч болов эмэгтэй энэ шиг яваасай Хүн бүр адилхан ярианы дуудлагатай байх албагүй бүхий л талаараа сайхан
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
    • zazaza
      zaaas chi odoo boli. hiisen buteesen gaviagui ur huuhedteigee niilj ail ger uimuulsen eriin hachig bolj talhnii munguu oldog iimerhuu huuhnuud gadnaasaa gyalantsag bailaa geed nugliin uree hezee negen tsagt edelj l taarna daaaa
      2014 оны 11 сарын 13
    • odd
      neree odgerel ch arai dendvv aimar ewgvi yardiin bnle umnuusni hoshnogo ylaimaar hahaha
      2014 оны 11 сарын 13
  • Зочин
    Яах гэж ингэж нэгнийгээ муухайгаар хэлж байдаг юм бэ. Энэ сэтгүүлч нар нийгэмд хэрүүл дэгдээсэн юм л бичиж байхын. Чамд бодитоор гай болоогүй өөрсдийнхөөрөө л амьдарч байна ш дээ. Амны бузар нүгэл болно шүү.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Ээгий
    Гишүүиий бэр боллоо гээд од болдоггүй юмаа хашааны банхараа... оорийгоо гоё царайлаг бэр гэж сэтгүүлүүд дээр бичүүлдэг кккк
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    edii nasand iim baina gedeg uneheer saihan ,olon um bicheed baigaa ataarhagchid hajuud baigaa yanchaa eej,aashtai egchiigee zeregtsuuleed har,uchir ni udam muutiin uhaan muu gegch ta nart baina.?
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • k
    hamgiin muuhain hulgaich denzen buzad ni ch yahaw ydartsiin baij zadartsan yashkanuud DENZENDEH gedeg ug hurtel garchaad bna hulgailna luiwardana gesen utgatai ter muu hogshin yashka Odgerelch ongorchee
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    булчин нь суларч унжаад одооч яалтачгүй явжээ хөөрхий Одко эгч
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    ОХИН ТЭНГЭР ИЙМ ГАР ХӨЛТЭЙ БАЙДАГ ЮМУУ ӨМНӨӨС НЬ ИЧИХ ЮМАААААААААА
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • solo
    оДГЭРЭЛИЙН ГАР ХӨЛИЙГ ХАРАЛДАА ШАЛ ХӨГШИН БАЙГАА БИЗ ДЭЭ ХЭН САЙХАН ГЭЖ ХАРАХ ЮМ БЭ ХӨГШИН ХҮН НАМБАГҮЙ БАЙХ МУУХАЙ ТЭР РЕКЛАМАНД ТОГЛОЖ БАЙГААГ ХАРААД ДУУ ХООЛОЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС НЬ ИЧИЖ ҮХМЭЭР САНАГДДАГ ЭНЭ БОЛ
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин
    дарсны хундагаа зөв бариад сурчихаад гудармаар юм. бас маягтай зогсож байна өө зайлуул. хашааны банхар.
    2014 оны 11 сарын 13
  • зочин
    энэ Одгэрэл ингэж байж хөгшрөх тусмаа Гамбууш шиг сумлаж эхэлнэ дээ. нас намбандаа бай.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zaluu
    eejee naad uvduguu nuugaach
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin
    odgerelin gar hul ugasa oorih ni nasig heleed bn shte
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • hohirogch
    Hulgai hiihiig denzendeh gene
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Tseegii
    Gonchigdorjiin hudalch ber um bna doo ooriigoo bichuuldeg...
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
    • зочин
      дарсны хундагаа зөв бариад сурчихаад гудармаар юм. бас маягтай зогсож байна өө зайлуул. хашааны банхар.
      2014 оны 11 сарын 13
  • Зочин
    Yнэхээр энэ эмэгтэйд нийгэмд бyтэсэн зyйл байдаг болов уу одо ч гэсэн юнител компани хyyхэн мундсан биш болимоор юм
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • zocnin
    Odgerel ugiin tegj uridag um bisn vv.anh ih gaihdag baisan.cvvldee ugaacaa ingej uridag um bn gej bodcon.analog hvvhnii sninjtei nul nul hiicen balaa tenegdvv uritai.nohortei bolcon um bolov uu?nohor n uriag n oilgoh gej heden munut zartsuuldag baih da
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин
    одоо ч хэвлэлээр мэдээ өөрөө бичүүлдэг болсын биз дээ зайлуул
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Naraa
    Enhluun gedeg chini baidag l neg huuhen bna shdee Cni od bolohgui GORID Hevleleer hudlaa medee bichuulj uuriiguu magthaar od boldoggui um
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • bataa
    neeree Odgereliin yarij bgaa ter duu hooloi , ug yaria arai l bishee. tegeed ter kotex-iin reklam deer zaluud urguulj bgaa ni zohimjgui haragdsan. hichneen tsarai zus shan bgaa ch nas bol bas nambatai bh nas shuu dee
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin
    Yu yaasan Ohin tenger heheeh
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Zochin
    olnii tanil od gedeg chini ulgerlen duuriah baharhah hiisen buteesen zuiltei yos surthuuntai bh yostoi gej setguulchid meddeg baimaar um.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025