Алдарт уяач Г.Пунцагбалжир агсныг Монголчууд андахгүй. Тиймээс ч түүний ганц хүү П.Энхмөнх аавынхаа том нэр сүрээр түмэнд танигдсан. Гэхдээ бас болоогүй, элдэв асуудал дэгдээж сайн аавынхаа нэр хүндэд харшилсан удаа ч бий. МАК-ийн Н.Нямтайширын хүү Н.Номтойбаяртай твиттерээр хэрүүлийн алим хуваалцаж, нэгнийгээ алах дээрээ ч тулж байв. Хувийн амьдрал, хувьсгалын ажлаараа ч төстэй намтартай энэ хоёр залуу эр хоёулаа хоёр дахь амьдралдаа хөл тавиад удаж буй.
Анх хамтын амьдралаа топ Урнаатай эхлүүлж дуулиан шуугиантайхан залуу насны намтраа эхлүүлсэн П.Энхмөнх дараахан нь Уунаа хэмээх бүсгүйг жирэмслүүлээд орхисон бөгөөд эцсийн эцэст амьдралын ханиараа Г.Урангоо гэх топ Урнаагаас дутахааргүй туранхай мисс бүсгүйг сонгосон нь энэ.

П.Энхмөнхөд хоёр ч хүүхэд төрүүлж өгсөн Урангоо Сингапур дахь нэр хүндтэй сургуулийг “Азийн шилдэг оюутан” өргөмжлөлтэй төгссөн бөгөөд өдгөө “Skytel” компанид маркетингийн менежерээр ажилладаг. Хоёр хүүхэд төрүүлсэн гэмээргүй бие галбираа авч үлдсэн Урангоо, П.Энхмөнхийн талын талд хүрэхээргүй нарийхан, гуалиг сайхан бүсгүй. Найз нөхөд нь түүнийг П.Энхмөнхийн талын тал хэмээн цаашлуулдаг гэнэ лээ.
М.Сонор
Сэтгэгдэл (2)