Аравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, байрны орцонд төрсөн үрээ хаясан хэрэг гарсан. Нярайг нас барсан хойно нь цагдаагийнхан олсон билээ. Гэтэл хүүхдээ хаясан эх Баян-Өлгий аймгийн харьяат казак эмэгтэй байсан байна. Тэрбээр ёс заншлаа дагаад хүүхдээ хаясан хэмээн мэдүүлэг өгчээ.
Учир нь казак үндэстэнд эмэгтэйчүүдийгээ монгол хүнтэй суухыг хориглосон байдаг байна. Харин эрэгтэйчүүд нь ямар ч үндэстний эмэгтэйчүүдтэй гэрлэж болдог. Зөвхөн эмэгтэйчүүдийгээ өөр үндэстний эрчүүдтэй суухыг хориглосон шашны үзэл сурталтай байдаг аж.
Хэрвээ өөр үндэстний хүнтэй сууж хүүхдийг нь төрүүлсэн тохиолдолд тухайн эмэгтэйг гэр бүлийнхээ гишүүнээс бүр мөсөн хасаж, харилцаагаа бүрэн тасалдаг байна. Ийм учраас дээрх бүсгүй төрөөд 24 цаг болоогүй үрээ хаяж, амь насанд нь хүрчээ.

Тэрбээр хүүхдийг нь хэн нэгэн олоод авчих байх гэж бодсон ч дөнгөж төрөөд удаагүй байсан нярай амь алдсан байна. Эцсийн мөчид тэрбээр үнэнээ хэлж лалын шашинтай учраас ийм байдалд хүрсэн хэмээн тайлбарласан байна.
М.Сонор
Сэтгэгдэл (11)